БИАТЛОНЫ ШИНЭ УЛИРАЛ ЭХЭЛЛЭЭ

2014 оны 12 сарын 04

Өвлийн спортын сонирхолтой төрлүүдийн нэг биатлоны шинэ улирал эхлэв. Арваннэгдүгээр сарын 30-нд Дэлхийн цомын эхний гараа Шведийн Эстерсундэд холимог буухиа уралдаанаар эхэллээ. Биатлончид 2х6 км+2х7.5 км зайд хурд сорьсон. Ах дүү Фуркад, А. Бескон, А. Шевалье нараар багаа бүрдүүлсэн Францын баг замаа 1:15:05.5 гэсэн дуусгаж, Дэлхийн цомыг түрүүгээр эхлүүлэв. Эл өдөр тэдэнтэй ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн Норвеги, Германы цанатай буучид удаах II, III байрыг эзэлжээ. Тэд Францын багаас ердөө хоёрхон доялиор хоцорч барианы шугам гишгэсэн юм.