Авто, мотоспортын оны шилдгүүд тодорлоо

2014 оны 12 сарын 04

Монголын авто мотоциклийн спортын холбооноос энэ оны шилдгүүдээ өчигдөр тодрууллаа. Ингэснээр мотоспортын шилдэг багаар Ю.Эрдэнэтөмөр, Б.Амартайван нар, шилдэг раллигаар Б.Баттөр, шилдэг дасгалжуулагчаар Ж.Очирсүх нарыг нэрлэсэн бол энэ оны шилдгийн шилдэг тамирчнаар олон улсын хэмжээний мастер Эрдэнэбилэгийн Халиунболд шалгарсан байна. Мөн энэ үеэр МАМСХ-ноос тамирчдадаа спортын цол зэрэг гардуулж өглөө. Б.Бат-Эрдэнэ, Э.Эрдэнэбаатар, С.Батболд, Ганхуяг, Б.Баярсүх нарт мотоспортын гуравдугаар зэрэг цол тэмдэг гардуулан өгсөн юм. Мөн спортын дэд мастер зургаа, спортын мастер, олон улсын хэмжээний мастер тус бүр нэг төрөн гарчээ.