Жейми АНДЕРСОН

2014 оны 12 сарын 04

1990 оны есдүгээр сарын 13-нд АНУын Калифорни мужид төрсөн. Биеийн өндөр 160 см, жин 54 кг. Сноубордчин. Ж.Андерсон найман настайгаасаа эхэлж сноубордоор хичээллэж эхэлжээ. Тэрбээр сноубордын слопстайл төрөлд өрсөлддөг юм. Энэ төрлөөр Жейми 2006 оноос дэлхийн дэвжээнд нэрээ гаргасан. Тэрбээр анх өвлийн спортын наадмаас хүрэл медаль авч байжээ. Сочигийн олимпод Жейми сүүлийн шатанд хойгуур байраар шалгарсан . Гэхдээ тэрбээр ур чадвараа бүрэн харуулан эхний үзүүлбэрээрээ 80,75 оноог авч, шууд хоёрдугаар байрт бичигдэж эхэлсэн юм. Улмаар шийдвэрлэх сүүлийн үзүүлбэрээ улам төгс гүйтгэж, 95,25 оноо авснаар Олимпийн аварга болсон юм. Америк бүсгүй Олимпийн аваргаас гадна Австрали, Шинэ Зеландын нээлттэй тэмцээнд оролцох бүртээ медальт байрт ордог бөгөөд энэ төрөлд одоогоор Дэлхийн ¹1 тамирчин. Жейми чөлөөт цагаараа ууланд алхах дуртай гэнэ.