Эбола үүд тогшвол хамгаалах “вакцин” бидэнд алга

2014 оны 12 сарын 04

Эбола үүд тогшвол бид бэлэн эсэхийг шалгасан “Код-9” буюу “Нисэх буудалд эрүүл мэндийн асуудалтай холбоотой үүссэн онцгой байдал” сэдэвт үзүүлэх сургалт өчигд өр “Чингис хаан” нисэх буудалд болов. Тус буудлын ажилтнуудад шингэн нэвтэрдэгг үй, зориулалтын хувцас хэрэглэл байсангүй. Тэдэнд Эрүүл мэндийн яам 20 хувцас өгсөн нь халдвараас бүрэн хамгаалах боломжгүй, нэг удаагийнх аж. Хэлж ирдэггүй өвчин манай улсад хэзээ хөл тавихыг хэн ч мэдэхгүй. Тиймээс хил, гааль, эмнэлгийн ажилтнуудаа нэн түрүүнд зориулалтын хувцас хэрэглэлээр хангах шаардлагатай нь үзүүлэх сургалтаас харагдав. Эболагаас сэргийлэх вакцин, эмчлэх эм бэлдмэл дэлхийд одоогоор алга. Энэ өвчнөөс сэргийлэх хамгийн гол вакцин бол урьдчилан сэргийлэх. Гэтэл манай эмч нар болон нисэх буудлын ажилтнууд ард иргэд байтугай өөрийгөө ч хамгаалж чадахааргүй байгаа нь тодорхой харагдав. Үүнээс гадна уг нисэх онгоцны буудал ямар нэгэн халдварт өвчтэй хүн буухад тусгаарлах ганцхан өрөөтэй юм байна. Нэг биш хэд хэдэн хүн халдварт өвчтэй нь илэрвэл хэрхэн тусгаарлахаа мэдэхгүй байгаагаа эндхийн ажилтнууд нуусангүй. Үзүүлэх сургалтад ДЭМБ, ЭМЯ, ОБЕГ, ХӨСҮТ, МХЕГ зэрэг 10 гаруй байгууллага оролцсон юм. ДЭМБын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюунт “Байгууллагууд тус тусдаа биш, бодит нөхцөлд тулгуурлан хэрхэн хамтран ажиллахаа туршин үзэж байгаа нь зөв. ДЭМБ-ын бүсийн төвөөс Монголд хоёр зөвлөх ажиллаж байна. Тэд долоо хоногийн дараа эболагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бэлэн байдалд үнэлгээ өгөх юм” гэв. Тэрбээр “Өндөр халуурсан хүн ирсэн байхад цүнх, ачаа тээшийг нь заавал шалгаж, цаг үрэхийн зэрэгцээ өвчтөнийг олон хүнтэй ойртуулах шаардлага байсан уу, үгүй юү гэдгээ эргэж харах хэрэгтэй” гэж оролцогч, зохион байгуулагчдад санууллаа.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД