Чоно хөөсөн офицер, ахлагч хоёр хүнд гэмтэж, жолооч нь нас баржээ

2014 оны 12 сарын 04

  Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн цэргийн 0311 дүгээр ангийн офицер, ахлагч, жолооч гурав машинаар чоно хөөж яваад осолджээ. Энэхүү ослын улмаас жолооч нь амиа алдан, офицер, ахлагч хоёр нь хүнд гэмтсэн байна. Тэдний бие тааруу байгаа агаад Баруунтуруун сумын эмнэлэгт хэвтэн эмчл үүлж байгаа гэнэ. Тус аймгийн Цагдаагийн газраас шинжээчдийн баг томилон, осол гарсан газарт ажиллуулж байгаа аж. Жолоочийн цогцост задлан шинжилгээ хийлгэхээр шүүх эмнэлэгт шилжүүлжээ. Дээрх хүмүүс чоно хөөж яваад гуу жалга руу “нисчихжээ” хэмээн эх сурвалж мэдээллээ.

Х.ЭРХЭМ