Оюутолгойн Баяжуулах үйлдвэрт гал гарлаа

2014 оны 12 сарын 04

  “Оюутолгой” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрт гал гарч байна гэсэн мэдээлэл бидэнд өчигд өр 18.00 цагийн орчимд ирэв. Тэнд ажилладаг эх сурвалжтай холбогдож учир байдлыг тодруулахад “Гал гарсан нь үнэн. Гэхдээ хэдэн цагт гарсан, бас бус зүйлийг тодорхой хэлж мэдэхгүй байна” гэсэн юм. Бусад эх сурвалжийн мэдээлснээр үйлдвэрт гагнуур хийж байх явцад оч үсэрснээс үүдэн гал гарсан гэнэ. 19.30 цагийн орчимд галыг бүрэн унтраасан байв. Цаг алдаагүй галыг унтраасан тул үйлдвэрт ямар нэгэн хохирол учраагүй аж.

 

О.УНДРАХ