Өнөөдөр 2014.12.04 Шаргачин тахиа өдөр

2014 оны 12 сарын 04

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 4, Бархасвадь гариг. Билгийн тооллын 13, гоё хүүхэн одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 8.38 цагт мандан, 17.12 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.