ЕРӨНХИЙ АУДИТОР А.ЗАНГАД ВЬЕТНАМ УЛСАД АЙЛЧЛАВ

2014 оны 12 сарын 03

 Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Төрийн Ерөнхий Аудитор Нгуен Хью Ван-ы урилгаар Монгол Улсын Ерөнхий Аудитор А.Зангад тус улсад айлчлав.  Энэхүү айлчлал нь Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээний үеэр болж байгааг хоёр тал яриа хэлэлцээндээ онцлон тэмдэглээд Аудитын байгууллага хоорондын харилцаа өргөжин идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байгааг илэрхийлж цаашид хамтын ажиллагааг байгалийн ашигт малтмалын нөөц ашиглалт, дахин сэргээлт, усны нөөцийн болон хүнсний аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдлын чиглэлээр үргэлжүүлэх, хамтарсан аудитын үйл ажиллагааг зохион байгуулах, мэдээллийн технологийн ололт амжилтыг хэрэглэж буй туршлагаасаа харилцан хуваалцахаар тохиролцов. 

Уулзалтын үеэр Ерөнхий Аудитор А.Зангад Вьетнамын Төрийн Аудитор Нгуен Хью Ван-ыг 2015 онд тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урив.  Мөн айлчлалын үеэр А.Зангадыг БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Нгуен Ти Ким Нган хүлээн авч уулзжээ.

 

Эх сурвалж: http://mfa.gov.mn

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД