Ж.Батзандан гишүүн Ерөнхий сайдад санал хүргүүлжээ

2014 оны 12 сарын 03

2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан.  Тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “ Олон нийтийн радио телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг нийтийн антенн, өөрийн сансрын хүлээн авах, нэвтрүүлэх станц, кабелийн телевизийн шугамтай эсэхээс үл хамааран айл өрхөд болон байгууллага, аж ахуйн нэгжид радио-хүлээн авагч, телевизор тус бүрээр тооцон ногдуулна.” гэж заасныг УИХ-ын гишүүн Ж.Батзандан Олон Улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хуулийн зорилго, зүйл заалт, Монгол Улсын бусад хууль тогтоомжийн үзэл баримтлалд нийцэхгүй байна гэж үзжээ.  Тэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Олон нийтийн радио, телевизийн тухай хуулинд өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД