Улаан буудайн экспорт нэмэгдэнэ гэж таамаглажээ

2014 оны 12 сарын 02

Ам.доллартай харьцах еврогийн ханш суларсан нь улаан буудайн экспортын хэмжээг нэмэгдүүлнэ гэж Европын холбоо таамаглаж буйг “Bloomberg” мэдээллээ. Улмаар Европын орнуудын экспорт түүхэн дээд түвшиндээ хүрч магадг үй байгаагаас шалтгаалж уг таваарын үнэ хямдарчээ. Франц гэхэд дэлхийн хамгийн том импортлогч Египетэд улаан буудай нийлүүлэхээр гэрээ байгуулаад буй. Долдугаар сараас хойш ам.долларын эсрэг еврогийн ханш 8.8 хувиар буураад байгаа нь ХБНГУ, Польшийн экспортод ч эергээр нөлөөлөх төлөвтэй гэнэ. Өчигдөр улаан буудайн үнэ нэг хувиар багасан бушель нь 572 центтэй тэнцлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД