ВОНЫ ХАНШ ОГЦОМ СУЛАРЛАА

2014 оны 12 сарын 02

БНСУ-ын экспорт таамаглаж байгаагүйгээр буурсны дараа воны ханш суларлаа. Арваннэгд үгээр сард тус улсын экспорт өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар буурсан байна. Мөн импортын хэмжээ нь дөрвөн хувиар багасчээ. Өмнө нь БНСУ-ын экспорт энэ хугацаанд 1.8 хувиар нэмэгдэнэ хэмээн эдийн засагчид тооцож байв. Сөүл дэх “Daishin Economy Research” институтийн шинжээч Хонг Сеок Чан “Иен, воны ханш “уралдан” суларч байна” гэж ярьжээ. Тухайлбал, энэ улиралд гэхэд голлох валютуудтай харьцах иений ханш 7.8, воных 5.7 хувиар сулраад буй юм байна. Улмаар иентэй харьцах ам.долларын ханш долоон жилийнхээ дээд түвшинд хүрчээ. Өчигдөр ам.доллартай харьцах воны ханш 0.5 хувиар бууран 1113.5 болов. Мөн иений эсрэг уг валютын ханш дээрх хувиар суларчээ. Хэрэв шаардлагатай бол мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг тогтвортой байлгах арга хэмжээ авахаа БНСУын Төвбанкны удирдлагууд мэдэгдэж байлаа.