Ц.Нямдорж: Данхайсан гэж шүүмжилчихээд яамдын тоог нэмбэл муухай биз дээ

2014 оны 12 сарын 02

  МАН-ыг Засгийн газарт урьсан АН-ын саналыг хүчтэй эсэргүүцэж, “Намаасаа гарна” гэж хүртэл мэдэгдэж байсан хүн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж. Урилгыг хүлээн авахаа Бага хурлаараа баталгаажуулаад буй энэ цаг үед “эсэргүү” гишүүний байр суурь хэвээрээ, эсэхийг тодрууллаа.

-Танай нам АН-тай хамтрах нь. “Намаасаа гарна” гэж мэдэгдэж байсан тань хэвээрээ юу?

-Хэрэв Х.Баттулгыг Ерөнхий сайд болговол намаасаа гарна гэж Н.Алтанхуягийг огцруулах үеэр хэлсэн. Сүүлд хэлснийг минь гуйвуулаад АН-тай хамтарвал намаасаа гарна гэсэн гэж яриад байгаа. Х.Баттулга Ерөнхий сайд болсон бол гарах байсан. Ер нь АН-тай хамтрахыг анхнаасаа эсэрг үүцсэн. Одоо ч эсрэг саналтай байна. Үүнийгээ Бага хурал дээр ч хэлсэн. Юуны түрүүнд, сөрөг хүчингүй болох аюул бий болж байна. Хоёрдугаарт, 2012 онд эвсэл болж Засгийн газар байгуулсан намууд дөрвөн жил ажлаа хийгээд, хариуцлагаа үүрэх ёстой. Гуравдугаарт, энэ Засгийн газар хэр тогтвортой байхыг мэдэхг үй юм. АН-тай хамтарч ажиллах амаргүй. Дандаа хуурч, хариуцлагаа бусдад тохдог улс төрийн хүчин. Одоо энэ хүмүүсийн ярьж байгаагаар цоохор Засгийн газар бүрдэх нь. Ч.Сайханбилэг ганц хүүгээ гэрлүүлэхийн тулд дөрвөн айлаас бэр гуйлаа. Уг нь нэг нь л дээр байсан юм. Хатуу бодож байсан зүйл минь энэ. Нэг л бэрд хадаг тавьсан бол ёс суртахуун хийгээд төрийн ажлын талаасаа зөв харагдах байсан. Ер нь энэ Засгийн газар хөдлөхийг өнгөрөгч тавдугаар сард харсан юм. С.Баярцогт МАН-тай хамтаръя гэсэн шүү дээ. Тэгэхэд л ил болж байсан нь тэр. Тэрнээс өмнө зарим нэг уулзалт болсныг ч мэднэ. Харин Р.Амаржаргал Ерөнхий сайд болбол хамтарч болох юм гэсэн бодол байсан. Яагаад гэвэл, тэр хоорондоо дайсагналцдаг бүлэглэлүүд дотор гүнзгий яваагүй. Өөрөөр хэлбэл, харьцангуй төв хүн учраас гайгүй хувилбар гэж үзэж байсан үе бий. Гэтэл өөр хүн Ерөнхий сайд болсон. Харин манай намын Бага хурал нэгэнт шийдвэрээ гаргасан учраас миний ярьж байсан зүйлүүд төгсгөл болж байна.

-Таныг Хууль зүйн сайдад нэр дэвшүүлбэл хүлээж авах уу?

-Болохгүй.

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байвал тохиромжтой бол?

-Н.Алтанхуягийн үед цөөр үүлээд байсан бүрэлдэхүүнээр явах шаардлагатай гэж бодож байна. Яам, сайд нарын тоог нэмж болохгүй. Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн хувилбараас зарим нэгийг нь татан буулгаж, зайлшгүй шаардлагатайг нь нэмж болох биз. Гол нь ерөнхий тоонд бариулах хэрэгтэй. Тэгээд ч 2015 оны төсөв маш хүнд байгаа. Одооноос цалин, тэтгэврээ тавьж чадахгүй тал руугаа орж байна. Өнгөрсөн хоёр жилийн турш данхайсан бүтэцтэй гэж шүүмжилчихээд Засгийн газарт орохоороо яамдын тоог нэмбэл муухай биз дээ. Наад зах нь ёс зүйгүй хэрэг болно. Ер нь хэд хэдэн зарчим баримтлах хэрэгтэй. Яам, орон тоо нэмэхгүй байх, сайд нарыг парламентын гаднаас томилох, салбараа мэддэг, улстөрчдийг дагаж хөөрц өгл өдөгг үй, мэргэжлийн хүмүүсээ сайдаар томилоосой гэсэн мөрөөдөл байна. Мөрөөдөл гэж хэлж байгаа нь учиртай. Дахиад л “Дотоод хэрэгт бүү оролц” гээд чагтлаад эхэлбэл чанартай зүйл яригдахгүй. Яам, Тамгын газарт Төрийн нарийн бичгийн даргаас дэд сайд хүртэлх бүх албан тушаалтан нь салбартаа ядаж 10 жил ажилласан, мэргэжлийн хүн тавибал ахиц гарна. Энэ Засгийн газрын ажил цаашаа явах, эсэх нь томилогдох хүмүүсээс шалтгаална. Азаар УИХд орсон нэг олигархийг тавибал ямар ч ахиц гарахгүй.

-Улсын өр болон Тавантолгой, Оюутолгойтой холбоотой асуудлын хүрээнд ямар тохиролцоонд хүрсэн талаар тодорхой мэдээлэл байна уу?

-Өрийн таазыг нэмэгдүүлэхгүй гэдэг үг зөвшилцлийн баримт бичигт нь орсон байна лээ. Гэхдээ одоо байгаа өрийн хэмжээ ДНБий 49 хувьтай тэнцэж буй. Энэ хувь хэмжээндээ барих юм байлгүй. Оюутолгойн тухайд урьд байгуулсан гэрээний нөхцөлийг дордуулахг үйгээр Монголд ашигтай байхаар зохицуулалт хийнэ гэсэн байсан. Тавантолгойн хувьд ч дээрх зарчмыг баримтална гээд УИХ-аас баталсан хэд хэдэн тогтоолыг хэрэгжүүлж ажиллана гэсэн битүү үг, өгүүлбэр явж байсан. Амьдрал яаж өрнөхийг сайн мэдэхгүй байна.

Б.НОМИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.123.223 98.253.221.119 geh erguu debil chi uuruu shudargaar mungu olson hun uu? chi tegvel turd garaach. naymdorj 76 dotroo arai tanagtai shudarga ni gedgiig Mongoliin ard tumen medne...ARD
98.253.221.119 Хачин амьтан мөнгө идээд байгаад л байх юм даа. Шударга олсон мөнгө энэ хүнд байхгүй.