Баруун ноён уул ордоос 1.5 сая тонн нүүрс олборлоно

2014 оны 11 сарын 28

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компанид Баруун ноён уул ордоос олборлох нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ. Тодруулбал, тус компани ирэх онд 1.5, 2016 онд хоёр сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж буйг дээрх хөрөнгийн биржийн цахим хуудсанд мэдээлсэн байна. Энэ талаар “Guildford Coal” компанийн ерөнхий захирал Петер Кэйн “Бид 2015 онд олборлох нүүрсний хэмжээгээ саяхан мэдээлсэн.

Олборлолтын хэмжээгээ нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн нь бидэнд их чухал” хэмээн ярьжээ. Тэд Баруун ноён уулаас ирэх онд 1.19 сая тонн нүүрс олборлож урд хөршид нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа өнгөрсөн долоо хоногийн эцсээр мэдээлж байв. Уг ордын нүүрсийг угааснаар үнс, хүхэр багатай болсон бөг өөд БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх боломжтой нь батлагдаад буй аж.

 

Ц.БОЛОР