ӨСВӨРИЙН ЭХ ОРОНЧДЫГ ТАВАН ХУРАНДАА БЭЛТГЭНЭ

2014 оны 11 сарын 28

Өсвөрийн сэргийлэгч, зохицуулагч, аврагч, энхийг сахиулагч, улаан загалмайчид гэсэн таван бүлгийг нэгтгэсэн Эх орончдын бүлгэм өчигдөр Баянгол дүүрэгт байгуулагдлаа. Тус дүүргийн ИТХ, ЗДТГ-аас хэрэгжүүлж буй хөтөлб өрийн хүрээнд гэмт хэрэг, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, өсвөр үеийнхэн болон дүү нараа хамгаалан, мэдлэг мэдээлэл түгээж, эх оронч үзэл төлөвшүүлэх үүрэгтэй тус бүлгэм 13, 47 дугаар сургуулийн 8-12 ангийн сурагчдаас бүрдсэн 100 гишүүнтэй аж.

Бүлгэмийн гишүүдэд мэргэжлийн чадвар эзэмш үүлэхийн тулд тус дүүргийн Замын цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн I, II хэлтэс, Цэргийн штабын дарга нараас бүрдсэн таван хурандаа болон Улаан загалмайн хорооны дарга Б.Шалсмаа сургалт явуулах юм. Мөн 13, 47 дугаар сургуулийн захиргаанаас өсвөрийн эх орончдод зориулж тусгай танхим гаргаж өгчээ. Энэ танхимыг холбогдох байгууллагууд хамтран сургалтын материал, багаж хэрэгслээр тохижуулсан байв.

Т.БОЛОР-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД