Газар хөдөллөө. ТАНД 20 СЕКУНД БАЙНА

2014 оны 11 сарын 28

Япон улс цунами болохыг, газар хөдлөхийг ард иргэддээ урьдчилан мэдээлдэг. Ингэсний ачаар олон сая хүний амь аврагдахыг бид хэдхэн жилийн өмнө NHK телевизийн шууд нэвтрүүлгээс харсан. Манай улс ч одооноос ингэж чадахаар болов. Ийм том боломж бидэнд олгож буй “Газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем”-ийн нээлтийг өчигдөр ОБЕГ-т хийлээ. Энэ системийг Монголын Засгийн газрын санхүүжилтээр БНСУ-ын “Корей телеком” корпорац боловсруулсан юм. “Корей телеком” нь өөрийн улсдаа гамшгаас амжиж анхааруулах систем бий болгосон, олон улсын харилцаа холбооны салбарт тэргүүлэгч корпорац.

Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт сумын заагт энэ сарын 9-нд газар хэд хэдэн удаа 4-5 магнитуд хүчтэй хөдөлсөн нь ийм аюул монголчуудад хэдийд ч нүүрлэж мэдэхийг сануулав. Дэрэн суманд 12 жилийн өмнө газар хөдөлж, аймгийн төвийн уурын зуухны барилга, яндан нурж, дөрв өн сая гаруй төгрөгийн хохирол учирсан удаатай аж. Улаанбаатар хотод ч газар хөдлөх магадлал өндөр. 2004 оноос хойш Хустайн нуруу, Эмээлт, Нисэх, Сонгино, Өлзийт хороолол орчимд газрын чичиргээ мэдрэгдэж, давтамж нь ойртон, идэвхжиж байгааг судалгаагаар тогтоон, улаанбаатарынханд сэрэмжл үүлсээр байгаа. Гэсэн ч иргэд сэрэмжилж, сэргийлж байгаа юм алга. Харин төр засаг энэ аюулаас сэргийлж, ард иргэдээ хамгаалах арга хэмжээ авч эхэлснийг жилийн өмнө олон нийт мэдсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн зөвлөмж, Засгийн газрын 2011 оны 195 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газар, Одон орон, геофизикийн судалгааны төв хамтран БНСУ-ын “Корей телеком” корпорацын дэмжлэгээр “Газар хөдл өлтөөс амжиж анхааруулах систем” төсөл хэрэгжүүлж байгаа юм. Төслийн эхний шатанд ОБЕГУУЛ ын дэргэд жилийн өмнө Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв байгуулан, нийслэлийн бүх дүүрэгт зарлан мэдээлэх дуут дохиоллын гурван метр өндөр 48 цамхаг, найман метр өндөртэй 12 цамхаг суурилуулаад байна.

Мөн МҮОНРТ, “UBS”, “Монгол HD”, есөн FМ (Улаанбаатар FM 102.5, Авто радио 96.3, Гэр бүлийн радио 104.5, Лавайн эгшиг 97.5, Монголын үндэсний радио 106, Шинэ долгион радио 107.5, Бэст радио 98.5, Хамаг Монгол радио 95.1, Тэнгэрлэг радио 103.6) радиогийн байранд өрг өн нэвтрүүлгийн (EBS) тоног төх өөр өмж суурилуулж ашиглалтад орууллаа. Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийг Одон орон, геофизик судалгааны төв, Цаг уур, орчны шинжилгээний газар, “Орбит нэт” ХХК-ийн Дата төвтэй нийт 6986 метр шилэн кабелиар сүлжээнд холбожээ. Үүнээс гадна МҮОНРТ-ийн төв байр, Чингэлтэй дүүрэг дэх Чингэлтэй хайрхан, Багануур дүүргийн нутаг дахь Мэлз хайрхан, Налайх дүүргийн Тамгын өндөр уулан дахь дахин дамжуулах төвд хэт богино долгионы дахин дамжуулагч дөрв өн ширхгийг суурилуулсан. Үүнийг 2013 оны өдийд бүрэн ажилд оруулж, олон нийтэд мэдээлж байв. Одон орон, геофизикийн судалгааны төв хаана газар хэр хүчтэй хөд өлж эхэлснийг тэр даруй тодорхойлон, Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвд мэдээлнэ. Энэ төвийн ажилтнууд мэдээллийг тэр даруй нийслэл дэх цамхгуудаар дамжуулан, ард иргэдэд сэрэмжл үүлэх юм. Төслийн хоёр дахь шатны гол ажил нь Хөдөлг өөнт удирдлагын төв.

Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвд томоохон гэмтэл гарсан үед Хөдөлгөөнт удирдлагын төвийг ашиглана. Таван тоннын даацтай “Хьюндай HD120” загварын автомашиныг тусгай тоног төхөөр өмжөөр тоноглож, 26.4 киловаттын нөөц цахилгаан үүсг үүр суурилуулжээ. Үүний зэрэгцээ газар хөдлөлтийн идэвхжилттэй бүс үүд болох Булган аймгийн Могод, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Дэрэн, Төв аймгийн Баянцагаан, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Хушаат сумын нийт 12 цэгт газар хөдл өлтийг мэдрэгч төхөөрөмж байрлуулсан байна. Ингэснээр Монгол Улс анх удаа олон улсын жишигт нийцсэн, гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоотой болж байгаа юм. Иргэд гамшгийн аюулыг мэдээллийн бүхий л хэрэгслээр цаг алдалгүй хүлээн авч, гамшгийн аюулыг хохирол багатай даван туулах боломж бүрдлээ.


Энэ талаар БНСУ-ын “Корей телеком” корпорацын дэд ерөнхийлөгч И Бён Нугаас тодууллаа.

-Манай улсыг ийм системтэй болгож өгсөнд талархлаа илэрхийлье. Энэ систем монголчуудад өөрийгөө, гэр бүлээ хамгаалах хэдий хэмжээний хугацаа гаргаж өгч байгаа вэ. Тодруулбал, дохио дуугарснаас хойш хэдэн секундын дараа газар хөдлөх вэ?

-Энэ систем газар хаана, хэр хүчтэй хөдөлж байгааг тодорхойлон, чичирхийллийн хүч нь хаана, хэзээ ямар хэмжээгээр мэдрэгдэх вэ гэдэгт анализ хийгээд иргэдэд мэдээлнэ. Ингэснээр ард иргэдэд газар хөдөлж байна гэсэн мэдээлэл хүлээн аваад өөрийгөө, гэр бүлээ, ойр дотнынхноо хамгаалах 20 секунд олгож байна гэсэн үг. 100 хувь аюултай нөхцөл үүслээ гэхэд 90 хувийг нь энэ 20 секундэд багасгах бүрэн боломжтой гэсэн судалгаа гарсан. Ямар нэг найдваргүй сууц, оромжинд байж байтал газар хөдөллөө гэсэн дохио дуугарвал 20 секундэд тэндээс зайлах бүрэн боломжтой.

-Солонгос улсад энэ хугацаа яг адилхан 20 секунд байдаг уу?

-Манай улс гамшгаас амжиж анхааруулах системтэй. Харин газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем байхгүй. Учир нь Солонгост газар хөдлөх магадлал бараг үгүй. Гэхдээ бид гамшгаас амжиж анхааруулах системдээ тулгуурлан, энэхүү газар хөдлөлтөөс амжиж анхааруулах системийг боловсруулсан. Ийм систем боловсруулах туршлагагүй гэж үзэж болохгүй. Яагаад гэвэл Япон улсад газар маш их хөдөлдөг, цунами болдог. Тус улсад манай корпорац ийм систем боловсруулж өгдөг, төслийн гүйцэтгэгчээр нь ажиллаж байсан туршлагатай. Тэнд долоон баллын газар хөдлөхөд ямар ч барилга нурах ёсгүй гэсэн шаардлага тавьдаг, барилгынх нь стандарт ч ийм. Ард иргэдээ газар хөдлөлтөөс хамгаалах үүргээ төр засаг ийн биел үүлж байна. Харин иргэн та өөрийгөө, гэр бүлээ хамгаалж чадах уу. Газар хөдлөлтийн дохиог хаанаас яаж дамжуулах, тэрийг сонсоод яах ёстойгоо мэдэж байгаа юу.

Х.ЭРХЭМ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД