Улаанбаатарт үүлшинэ -1 градус байна

2014 оны 11 сарын 25

Дохио. Цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээ: 

Өнөөдөр Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. 

Малчид ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 

2014 оны 11 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Баян-Өлгийн нутаг, Увс, Завханы хойд хэсгээр 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 4-9 градус хүйтэн, зүүн зүгийн нутгийн өмнөд болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 12-14 метр. 0-2 градус хүйтэн байна 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 854 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.