ХЯТАДУУД АРАЛ “УРГУУЛЖ” БАЙНА

2014 оны 11 сарын 24

  БНХАУ-ын Зэвсэгт хүчин Өмнөд Хятадын тэнгист байлдааны онгоцны хөөрөх зурвас болгон ашиглах хиймэл арал “барьж” байгаа талаар Америкийн “Fox” агентлаг мэдээлжээ. Тэнгисийн гүнээс “урган” гарч ирсэн арлын зургийг Филиппиний тусгай албаныхан хиймэл дагуулын тусламжтайгаар авсан байна. Арал бий болсон газар нь Вьетнам, Филиппиний усан хилийн дунд оршдог, Хятадаас гадна Бруней, Малайз, Филиппин, Тайвань, Вьетнам зэрэг улсын булаалддаг бүс нутаг гэнэ. Филиппиний албаныхны үзэж байгаагаар уг маргаантай бүсэд аралтай болохоор Хятадын эрх баригчид өнгөрсөн жилээс төлөвлөж, сүүлчийн гурван сар арлыг идэвхтэй “барьжээ”. Арал бараг гурван км урт, нэг км өргөн гэнэ. Тэнгисийн ёроолд байсан шүрэн арлыг өргөж дээш гаргаснаар хиймэл арал бий болгосон юм байна.

Г.ЛХАГВА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД