ДОЛЛАРЫН ХАНШ ЦААШИД ЧАНГАРНА ГЭВ

2014 оны 11 сарын 24

Ханшийн огцом чангаралтаараа олон улсын валютуудыг тэрг үүлж байгаа ам.долларын ралли 2015 онд ч үргэлжлэх тухай шинжээчид тэмдэглэж байна. Хөрөнгө оруулалтын сангуудад цутгаж буй Америкийн тэрбумтнуудын хөрөнгө түүхэн дээд түвшинд дөхсөн тухай “Bloomberg” цохжээ. “Энэ бол олон жил үргэлжлэх раллийн зөвхөн эхлэл” хэмээн “Deutsche Bank”-ны “Deutsche Asset & Wealth Management” нэгжийн захирал Додд Киттсли ярьсан байна. Холбооны нөөцийн сан бонд худалдан авах хөтөлбөрөө зогсоох хэмжээнд хүртэл АНУ-ын эдийн засаг сайжирсан нь “ногоон”-ы ханшид эерэг нөлөө үзүүлж буй билээ.

Өнгөрсөн зургадугаар сараас хойш тооцон үзвэл голлох 16 валютын бүгдийнх нь эсрэг ам.долларын ханш чангарсан байна. Тухайлбал, еврогийн эсрэг ес, иений эсрэг 14 хувиар өсчээ. “Deutsche Bank”- ны дээрх эрхмийн таамаглаж буйгаар ам.долларын ханш үргэлжлүүлэн чангарч, ирэх онд нэгж евро 1.15 ам.доллартай, 2016 онд 1.05, 2017 онд 95 центэд хүрч өсөх гэнэ. Зах зээлд нэр нөлөө бүхий судлаачдын үзэж байгаагаар ирэх оны эцэст ам.долларын евротой харьцах ханш 1.20, иентэй дүйх үнэлгээ нь 120-ийн түвшинд очих таамаглал байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД