Цагаан гар: “ХУУЛЬ ЁСНЫ” ГАДУУРХАЛ

2014 оны 11 сарын 24

Бид өндөр хөгжилтэй орнуудыг шагшиж, тэнд хараар ч хамааг үй ажиллахыг хүсдэг. Тэд анхнаасаа ийм байгаагүй, хүн бүрийн хөлсөөр ийм өндөр хөгжилд хүрснийг харин анзаардаггүй. Иргэд нь хөдөлмөрч учраас хөгжил гэгч барианы замд бидний өмнө хурдалж яваа билээ. Харин бид харь гаригийн, гадаадын хэн нэгэн манай улсыг хөгжүүлж өгөх мэт ханддаг болов. Тиймээс “Өнөөдөр” сонин шинэ хэлэлцүүлэг өрнүүлж байна. Монголчуудаа яаж халамжаар биш, хөдөлмөрөөрөө амьдардаг болгох вэ. Оюунт хүмүүн та бидэнтэй санаа оноогоо хуваалцаарай. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөр өнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасан атал төр засаг эцэг хуулийг батлагдсанаас хоёрхон жилийн дараачаас иргэдээ эрхэлсэн ажлаар нь ялгаварлан гадуурхаж эхэлсэн. Төрийн албан хаагчдыг хувийн хэвшилд ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс дээг үүрт тавьж, ард иргэдээ хаана ажилладгаар нь ялгаварласан дэндүү олон заалт Төрийн албаны тухай хуульд оруулсан нь өнөө ч хэвээрээ. “Хууль ёсоор” 20 жил ялгаварлалаа, болоогүй юм болов уу. “Хууль ёсоор” гадуурхсан ардынхаа халааснаас хууль ёсоор хурааж авсан татвараар төрийн албан хаагчдыг “хууль ёсоор” ивээгээд байхаар хувийн байгууллагад ажиллах, хувиараа аж ахуй эрхлэх хүсэлтэй хүн үгүй болж, бүгд л төрд шургалахыг эрмэлздэг, түүнийгээ ч ил цагаан зарладаг болсон.

“4000 орон сууц” гэж бүхэл бүтэн хөтөлбөрийг төрийнхөнд хаяглаж байлаа. Засгийн газар 2007 онд 221 дүгээр тогтоолоороо “Төрийн албан хаагчдын орон сууц” дэд хөтөлбөр баталсан. Тэдэнд зориулсан орон сууцны тусгай хөтөлбөр агентлаг бүрт бий. Үүнийгээ Төрийн албаны тухай хуулийн 27.1.5-ын “Төрөөс орон байраар хангагдах” гэсэн заалтыг биелүүллээ хэмээн тайлан бичиж, хийсэн ажлынхаа тоонд багтаахыг яана. Оосор бүчгүй орд цагаан өргөөтэй болно гэдэг энэ цагт амьдарч буй 10 монгол хүний есийнх нь мөрөөдөл. Долоо хоногийн зургаан өдөрт нь 12 цаг ажиллаж, арайхийж олсон орлогоосоо хүүхдийн цэцэрлэгийн төлбөрт 250.000 төгрөг сар бүр төлж, нийтийн тээвэрт шахцалдан ажилдаа ирж, очиж, зээл авахаар банкинд хандаад “Таны сарын орлого амьдралд чинь ч хүрэлцэхг үй тул зээл олгох боломжгүй байна” гэсэн “доромжлол” сонсож явдаг энгийн иргэдэд халуун ус ханаасаа авч, паартай байшинд тайван унтах нь тэнгэрээс од шүүрэхтэй адил зүйл. Гэтэл яагаад долоо хоногийн таван өдөр найман цагаар ажиллаж, хүүхдээ улсын үнэгүй цэцэрлэгт өгчихөөд, ажилчдын тусгай автобусаар ажилдаа ирж, харьдаг, байгууллага нь банктай тохироод зээл олгуулчихдаг төрийн албан хаагчид татвар төлөгчдийн мөнг өөр байртай болох ёстой гэж. Хэн тэгэв гэж үү? Баримт дэлгэе.

Дундговь аймгийн ИТХ төрийн албан хаагчдадаа орон сууц худалдан авахад нь зориулж, мөнгөн тусламж үзүүлэхээр орон нутгийнхаа төсөвт 300 сая төгрөг суулгажээ. Энэ мөнгийг төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдад өгнө гэж тодотгосон байна. Тэрхүү 300 сая төгрөгөө 30 хүнд 10, 10 саяар нь хувааж өгөхөөр төлөвлөжээ. Ингэхдээ боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудад тус бүр ес, урлаг, соёлын салбарт дөрөв, хөдөө аж ахуйд хоёр, хууль сахиулах байгууллагад нэг, аймгийн ЗДТГ-т гурав, барилгын инженерүүдэд хоёр квот хуваарилжээ. Тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид “Төрийн албан хаагч орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлэх түр журам” баталж, төрийн байгууллагад таваас доошгүй жил ажилласан, сүүлийн гурван жилд нь ажлынхаа үр дүнг хангалттай гэж үнэлүүлсэн, цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүнд 10 сая төгрөг өгнө гэнэ ээ. Ингэхдээ мөнгө авах марафонд оролцогчдыг төрийн байгууллагууд бүх ажилтны 90-ээс дээш хувийн ирцтэй хурлаар “уралдуулж”, олонхийн саналаар сонгох драмын жүжиг дэглэх нь. Үүнийгээ цаашид үргэлжлүүлэн жил бүрийн төсвөөс хэдэн зуун саяар нь авч, төрийн албан хаагчдад олгохоор санаархаж байна. Төрийн албан хаагчдад буцалтгүй тусламж болгон олгох энэ мөнгийг жил бүрийн төсөвт тусгах үүрэг аймгийн Засаг даргад өгчээ. Төсвөөс “хууль ёсоор хулгайлсан” мөнгөө он дуусахаас өмнө амжиж хуваахын тулд Тендерийн үнэлгээний хороо байгуулан, тендер зарлаж. Бүр хоёр удаа шүү. Эхний тендерт “Жиг үүр оргил”, “Нэмэх хасах” компани материалаа өгсөн ч бичиг баримтаа дутуу бүрдүүлсэн гэсэн шалтгаанаар тендерийг хүчингүй болгосон юм байна. Төсвөөс суйлах мөнг өний төлөө Дундговийн төрийн албан хаагчид төдийгүй барилгын компаниудын дунд хүртэл ширүүн өрсөлдөөн бий болжээ. Өнөө жил Даланзадгадад барилгын долоон компани 200 гаруй айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Орон нутгийн төсвөөс ч бай, иргэний халааснаас ч бай нэг дор 300 сая төгрөг авахыг хүсэхг үй бизнесмэн гэж хаана байх билээ. Хөд өөгийн жижиг компаниуд байтугай Улаанбаатарт данстай томчууд эдийн засгийн өнөөгийн шуурганд эхнээсээ барьц алдан, зарим нь хэдийнэ хийсчихээд байхад нэг дор 300 сая төгрөг шууд авах нь бизнес эрхлэгчдэд чамлах аргагүй боломж. Тиймээс ч эхний тендерт оролцогсод барилгын гүйцэтгэгчийн эрхийг дангаар авахаар оролдсон, Тендерийн үнэлгээний хорооны зарим гиш үүнийг дарамталсан явдал ч гарчээ. Үүний улмаас эхний тендерийг цуцалсан гэнэ.

Зөвхөн Дундговь аймгийн ИТХ ингэж татвар төлөгчдийн мөнгөөр төрийн албан хаагчдаа угжиж байгаа юм биш. “Үндэсний татварын албаны албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр” гэж бий. Энэ хөтөлбөрийн эхэнд “Төрийн албаны тухай хуулийн 33.6.2 (Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа) дахь заалт нь үндэсний татварын албаны албан хаагчдын ажиллах нөхц өл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр боловсруулах хууль эрх зүйн үндэслэл болно” гэсэн тайлбар бий. Энэ бол төрийн байгууллагууд ажиллагсдаа татвар төлөгчдийн мөнгөөр эрхлүүлэхдээ Төрийн албаны тухай хуулиар гул барьж байгаагийн нотолгоо юм. Энэ хөтөлбөрийн 4-т “Орон сууц, хашаа байшин худалдан авахад нь мөнгөн тусламж үзүүлэх, Улаанбаатар хотод 240 айлын орон сууц бариулах, аймгийн төвүүдэд үе шаттайгаар татварын ажилчдад зориулан найман айлын орон сууц бариулах, сумын төвд татварын ажилтанд зориулж хашаа, байшин бариулах, орон сууц бариулах газрын асуудлыг шийдвэрлэх, албан хаагчдад зуслангийн газар авч өмчл үүлэх ажлыг зохион байгуулах, албан хаагчдын үр дүнгийн гэрээг дүгнэж мөнгөн урамшуулал олгох, орон сууцны асуудлыг судалж, санал боловсруулах комисс байгуулж, ажиллах журмыг батлах, орон сууц, хашаа байшин худалдан авахад байгууллагаас хөнг өлөлттэй зээлд хамруулах, орон сууц, хашаа байшингийн зээлийн баталгаа гаргаж өгөх...” гээд цааш хөвөрсөн урт заалт бий. Ажиллагсдынхаа хүүхдүүдийг зусланд зохион байгуулалттайгаар амрааж, төлбөрийг нь төлөлцдөг яам, агентлаг ч бий.

Төрийн байгууллага ажиллагсдаа ингэж төсвийн хөрөнгөөр харж үздэг, хот, аймаг, сумынхнаа хүртэл тэтгэж байхад яаж ийгээд төрийн албанд ажилд орохыг хүсэхгүй хэн байх вэ. “Тэд ажиллагсдадаа зориулан орон сууц бариулж, банкны зээлд хамруулаад өгч байхад хувийн хэвшилд ажиллаж, хувиараа хөд өлмөр эрхэлж махаа зулгаах хэрэг юун. Хэзээ байртай болно гэж үйлээ үзэх билээ. Төрийн албанд шургалчихвал жилийн дараа байртай болж л таараа”. Ийм бодолтой хүн олширч, баялаг бүтээх салбарт бяраа сорих хүн цөөрсөн нь Монголын эмгэнэл.

Төсвийн мөнгөөр хүүхэд, ядуус, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусдыг нь тэтгэх нь шударга бус. Ажил хийсэн нь амаа тосоддог жамтай хорвоод ард иргэдээ төрийнх, хувийнх гэж алагчлах нь арай хэтэрнэ ээ. Алагчлал зөвхөн орон сууцаар зогсдоггүй нь бүр дэндүү. Төрийнхөн тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж болгож 22.680.000 төгрөг (Төрийн албан хаагчдын дундаж цалин эдүгээ 630 мянган төгрөг байгаа) авчихна. Гадаадад эмчлүүлэх бол зардлынхаа 60-аас дээш хувийг, эмчилгээний төлбөрөө даатгалаас төлүүлсэн ч дахин мөнгө нэмж өгөх болвол түүнийгээ төрөөр төлүүлчихнэ. Тархиа цэнэглэе, мэргэжлээ дээшлүүлье гэж бодвол төрөөр төлбөрөө даалгачихаад, ажил хийгээгүй хэрнээ цалингаа бүтэн авна. Төрд ажилладаг хүн хувийн байгууллагад зүтгэдэг хүнээс бага цалин авахыг Төрийн албаны тухай (28.4.5. Төрийн албан хаагчийн албан тушаалын дундаж цалингийн хэмжээ нь хувийн хэвшилд ажиллагчдын адилтгах албан тушаалын цалингийн дунджаас 5.0 буюу түүнээс дээш хувиар бага болсон тохиолдолд албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээ, жишгийг нэмэгдүүлэх тухай саналыг Төрийн албаны төв байгууллага хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэхийн өмнө УИХ-д танилцуулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх) хуулиар хорьсон. Иймдээ ч төрийн албан хаагчдын цалин байнга нэмэгдэж, хувийнхан хөлд нь чирэгддэг. Татвар төлөгчдийн мөнг өөр төрийнхнийг тансаглуулах “хууль ёсны “заалт үүгээр зогсохгүй. Ээлжийн амралтаараа өөрийнхөө, гэр бүлийн хүнийхээ төрсөн нутаг руу явахдаа, сувилалд сувилуулахдаа хоёр талын замын зардлаа төрөөс авдаг. Энэ мэтчилэн ажлын нөхцөл, цалин хангамж, хөнгөлөлт урамшуулал гээд олон зүйлээрээ төрийн албан хаагчид тэнгэрийн амьтад. “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14.2-т “Төлөөлөгчдийн Хурлын ажилд оролцсон байдлыг харгалзан тэдгээрт Тэргүүлэгчид урамшуулал олгож болох бөгөөд хэмжээ, олгох журмыг нь аймаг, нийслэлийн Хурал баталж, шаардагдах зардлыг орон нутгийн төс өвт тусгана” гэсэн заалт бий. Үүнд дөрөөлөн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид “Би, бид” сайн дураараа төрд зүтгэлээ хэмээн улирал бүр 10, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид татвараас бүрддэг төсвөөс тав таван сая төгрөг “хууль ёсоор” урамшуулал болгож авдаг. “Би хорооныхоо, дүүргийнхээ иргэдийг нийслэлийн ИТХ-д төлөөлж, эрх ашгийг нь хамгаалж ажиллана” гэж өөрсдөө сайн дураараа сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн тэд “Нийслэлийн ард иргэдийн төл өөл өл болж ажилласны төлөө” хэмээн ялархан, татварын мөнгөнөөс ингэж “хууль ёсоор” авдаг. Төрийн албан хаагч нэг хүүхдийнхээ их, дээд сургуулийн төлбөрийг төрөөр даалгадаг байсан цаг саяхан. Засгийн газрын 2000 оны 201 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн гэр бүлээс суралцаж байгаа оюутны сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх журам”- ыг 2001 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлээд, болих хүртэлх 10 жилд хэчнээн оюутан төрөөр төлбөрөө даалгаа бол. Хэрвээ “Хүний хөгжил” сангийн 500.000 төгрөг олгоогүй бол өдийд төрийн албан хаагчдын хүүхдүүд татвар төлөгчдийн мөнгөөр дээд боловсролын дипломтой болдог хэвээрээ л байх байсан биз. Ийм их халамж, ашигтай боломж байгаа учраас цагаан гартнууд олшроод байгаа юм. Тэнгэрийн амьтан болж, төрсөн биеэ зовоолг үй амьдрахыг хүсэгчид олширч байгаа нь аюул. Ганц л аймгаар жишээ татахад, Ховд аймагт 2011 онд орон нутгийн өмчийн 144 байгууллагад удирдах албан тушаалтан 283, гүйцэтгэх ажилтан 2808, үйлчилгээний ажилтан 1081 байсан бол дараа жил нь удирдах албан тушаалтан нэгээр, гүйцэтгэх ажилтан 107-гоор, үйлчилгээний ажилтан 52-оор, 2013 онд удирдах албан тушаалтан дөрвөөр, гүйцэтгэх ажилтан 84-өөр, үйлчилгээний ажилтан 32-оор нэмэгджээ. Энэ бол иргэд төрийн албыг халамж, урамшуулал ихтэй, “идэх юм” арвинтай, ажил хийлгүй сууж байгаад цалин авдаг гэж бодон, ар өврийн аль ч хаалгаар хамаагүй ийш шургахыг хүсдэг болсны илрэл. Хувийн хэвшлээс дайжин, төрийн албанд шургалагсад олширсны буруутан нь төр өөрөө. Монгол Улс социалист нийгмээс ардчиллын замыг сонгосон зах зээлийн ороо бусгаа цагт төрийн албанд ажиллах хүн олдохоо больж, бүгд л гахай үүрээд ганзагын наймаанд явахыг илүүд үздэг байсан тэр цагт төрийн албан хаагчдыг төрөл бүрийн аргаар урамшуулах хэрэгтэй байсан биз. Одоо цаг өөр болсон. Юм эсрэгээрээ эргэсэн. Төрийн алба хүнээр хахаж, хувийн хэвшил ажиллах хүчээр цангаж байна. Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчл өлт оруулж, төрд шургалсан цагаан гартнуудыг тойглохоо болих ёстой. Алс ирээдүйгээ бодсон ч, улсын төсвөө үзсэн ч, 2017 оноос төлж эхлэх өрөө тооцсон ч хувийн хэвшлийнхнийг, баялаг бүтээгчдээ дэмжсэн бодлого юу юунаас илүү хэрэгтэй байна. Төрийн албан хаагчдад бид өргүй.

Х.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.20.118 yasan sonin zuil bichdeg yum be. Turiin alban haagchdiig demjih estoi tsalin baga shvv dee. Huulid zaasnaaraa l arga hemjee avch bn. Huviin hevshil ajiltniihaa niigmiin batalgaag herhen yaj hangah n tednii erh ted jurmandaa oruulj uguhgui bol huviin hevshliig ali neg baiguullagiin zahirliig bid shaardah erh baihgui. Tegeed ch zarim neg huviin hevshlvvd ajilchdiihaa niigmiin batalgaag hangadag shvv dee. Turd olon jil ajillaj hedhen tugrugnii tsalin avch bgaa ajiltnuudiinhaa niigmiin batalgaag harin ch Mongol ulsad ter bvr hangaad baidaggui. Busad orond buyu gadnii orond mash ih demjdeg. 36 sariig harin ch baga tetgemj gej bodjiin. Mun oron suutsaar hangah estoi. Huviin hevshild zuugch gehed l 500.000 tugrugiin tsalintai bn hamgiin dooddoo. Getel olon arvan jil ajillaj bgaa emch bagsh nar 400.000 garan myangan tugrug l avch bn shvv dee. Iim baij bolohgui zovson negend tusalj bgaa hvmvvs huviin company-iin zuugchuus togoochoos 2 dahin baga tsalin avch bn