Мөрийтэй тоглож байсан хүмүүсийн дунд УИХ-ын гишүүн байжээ

2014 оны 11 сарын 24

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан өнгөрсөн баасан гаригт Баянгол дүүргийн нутаг дахь “Вояаж” зочид буудалд мөрийтэй тоглож байсан хүмүүсийг саатуулжээ. Тэдний дунд УИХ-ын гишүүн Д.Зоригт, УИХ-ын гишүүн асан Д.Загджав, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, Уул уурхайн яамны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатар нар байсан гэнэ.

Энэ талаар тус газрынхнаас тодруулах гэсэн боловч “Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа” гэхээс өөр ямар нэгэн мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуульд мөрийтэй тоглохыг хориглож, хууль зөрчсөн хүмүүст хорих, баривчлах ял шийтгэх заалт үйлчилж байгаа. Дээрх хүмүүсийг Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу сэжигтнээр татсан гэх мэдээлэл байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД