Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг амралтын газартаа осолд оржээ

2014 оны 11 сарын 24

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнгөрсөн бямба гаригийн өглөө өөрийнхөө эзэмшлийн амралтын газарт зам тээврийн осолд орж, хүнд гэмтжээ. Уг ослыг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр Н.Алтанхуяг гишүүн “Хаан жимс” амралтын газартаа долоо хоног бүр очдог аж. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт очин дөрвөн дугуйтай мотоцикль хөлөглөж байгаад осолдсон юм байна. Түүний биеийн байдлыг мэдэхээр ГССҮТ-ийн эмч нартай ярихад “Манайд эмчилгээ хийлгэхээр ирээгүйг бодоход амь наснаас нь холуур гэмтэл байлгүй. Мэргэжлийн эмч дуудаж гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа байх” гэсэн юм. Харин Н.Алтанхуягийн туслах нь зарим хэвлэлд “Эгэм нь хоёр газар хугарсан байна гэж эмч нар хэлсэн. БНСУ-д очиж эмчлүүлэхээр болж байна” гэжээ.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.228.66 монголд бол эмчлүүлэхгүй айн