2014 оны 11 сарын 21
Дэлхийн хүүхдийн эрхийн өдрийг тохиолдуулан Мобиком Корпораци Брик хаус тоглоомын төвтэй хамтран энэ бямба гарагт хүүхэд багачуудаа баярлуулах гэж байна 1989 оны 11-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар дэлхийн 191 орны төлөөлөгчид хүүхдийн эрхийг хамгаалах тухай конвенцийг баталсан билээ.
Энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Мобиком Корпорациас санаачлан Брик Хаус тоглоомын төвтэй хамтран 11-р сарын 22-ны бямба гарагийн 12:00-15:00 цагийн хооронд 4-р хорооллын Минж плаза төвд байрлах Брик Хаус тоглоомын дэлгүүрт “Kids Mobiday” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгөөр хүүхдүүдийн хайртай үлгэрийн баатрууд хүрэлцэн ирж тоглолт үзүүлэхээс гадна бяцхан үзэгчдийнхээ дунд уралдаант тэмцээн зохион байгуулж 3 азтай хүүхдийг Galaxy trend гар утас, бүтэн жил аав ээжтэйгээ үнэгүй ярих эрхтэй старсын дугаараар шагнах ба мөн идэвхтэй оролцсон хүүхдүүд, үйлчлүүлэгчдийг Lego, Leapfrog брэндийн тоглоом, старсын гарын бэлгүүдээр урамшуулна. Мөн өдөрлөгт хүрэлцэн ирсэн одоогийн Stars үйлчилгээний хэрэглэгчдэд мөн эцэг эхтэйгээ бүтэн жилийн турш үнэгүй ярих эрхийг идэвхжүүлж өгөх юм.