2014 оны 11 сарын 21
2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагийн байдлаар:
2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн 9 улсад тус вируст халдвараар 15211 хүн өвчилж, 5469 (%) хүн нас барсан байна. 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш өвчний тохиолдол 732, нас баралт 243 хүнээр тус тус нэмэгдсэн байна. Гвиней, Либери, Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт нэмэгдсэн хэвээр байна. Нийт 584 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 329(56%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээнээс хойш 14 шинэ тохиолдол, 5 нас баралтаар нэмэгджээ.