Жүжигчин Ц.Баясгалан АНУ-д тоглох зараа түгээжээ

2014 оны 11 сарын 21

  Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Баясгалан арванхоёрдугаар сарын 19-нд АНУ-ын Чикаго хотын “Madison street theatre”-т тоглолт хийхээр болж, зараа түгээжээ. Тэрбээр энэ үдэш “Эдит Пиаф”, “Тэнгэрийн аялгуу” жүжгээ тоглохоор төл өвлөсөн аж. Тоглолтын тасалбар 45 ам.долларын үнэтэй. АНУ-д ажиллаж амьдарч байгаа монголчууд болон монгол судлаач нар түүний уран бүтээлийн мэдээллийг нь түгээж байгаа юм байна.

Харин бид өчигдөр жүжигчин бүсгүйтэй утсаар холбогдож тоглолтынх тухай тодруулахад тоглолтын бэлтгэлээ базааж байгаа тухайгаа хэллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД