“Загалмайлсан эцэг”-ийн байшинг худалдана

2014 оны 11 сарын 21

  Америкийн нэгэн үл хөдлөх хөрөнгийн газраас татгалзахын аргагүй санал тавьж байна. Алдарт “Загалмайлсан эцэг” кинонд Корлеоний гэр бүлийн байшин болгон ашигласан “Английн Тюдор” хэмээх хувийн харшийг ердөө гурван сая ам.доллараар худалдаж авахыг тус компаниас санал болгожээ.

Нью-Йоркийн Стейтэн арлын Эмерсон толгод хэмээх газарт оршдог “Английн Тюдор” нь 1904 ам метр талбайтай, цэцэрлэгт хүрээлэн, усан сан бүхий хуучны байшин юм. 1972 онд бүтээгдсэн “Загалмайлсан эцэг” киноны эхэнд Дон Корлеоний охины хурим болдог гэдгээрээ уг байшин нь кино урлагийн хамгийн “алдартай” байшингийн нэг болсон. Киноны зураг авалтаас хойш байшинг эзэмшигч нэг л удаа солигджээ.

Г.ЛХАГВА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД