Иений ханш долоон жилийн доод түвшинд хүрэв

2014 оны 11 сарын 21

Ам.доллартай харьцах иений ханш өчигдөр сүүлийн долоон жилийнхээ доод түвшинд хүрлээ. Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх сонгуульд ялж, эдийн засгийг эрчимж үүлэх өнөөгийн бодлогоо үргэлжл үүлэн баримтална хэмээн шинжээчид таамаглаж буйг дэлхийн хэвлэл үүд санхүүгийн мэдээлэлдээ тэмдэглэсэн нь үүнд нөлөөлжээ. Энэ өдөр Японы валют голлох 16 валютын нэгээс бусдын эсрэг суларсан байна. “Иений эсрэг ам.доллар чангарах нөхцөл бүрдсэн. Нэгж “ногоон” 120 иентэй тэнцэх энүүхэнд бий” хэмээн Токио дахь “Credit Agricole” хөрөнгө оруулалтын банкны Гадаад валютын салбар эрхэлсэн захирал Южи Саито ярьжээ.

Нью-Йорк дахь “Sumitomo Mitsui” корпорацын Гадаад валютын газрын дарга Масато Янагияа ч мөн энэ сард нэгж доллар 120 иентэй тэнцэнэ хэмээн үзэж байна. Улаанбаатарын 17.15 цагт нэгж ногоон 118.41 иентэй дүйж байсан нь өмнөх өдрөөс 0.7 хувиар иений үнэлгээ суларсан үзүүлэлт юм. Энэ өдөр эдгээр валютын харьцаа 118.98-ын түвшинд хүрсэн нь 2007 оны наймдугаар сараас хойших хамгийн доод үнэлгээ юм байна.

Өнгөрсөн нэг долоо хоногийн хугацаанд иений үнэлгээ нийт 2.5 хувиар суларсан нь “Bloomberg”-ийн индекст хөгжингүй 10 орны валютуудаас хамгийн тааруу үзүүлэлттэй байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД