WTI нефтийн үнэ 75 АМ.ДОЛЛАРААС УРУУДЛАА

2014 оны 11 сарын 21

АНУ-ын түүхий газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт өссөн дүнтэй гарснаар WTI маркийн газрын тосны үнэ 75 ам.доллараас доошиллоо. Дэлхийн нефтийн хамгийн том хэрэглэгч Америкийн агуулах дахь газрын тосны хэмжээ өнг өрс өн долоо хоногт 2.6 сая баррелиар нэмэгдэж, 381.1 сая баррельд хүрсэн тухай Эрчим хүчний мэдээллийн газраас нь уламжилсан байна. Зах зээлд нефтийн илүүдэлтэй байгаа ийм цаг үед Газрын тос экспортлогч орнуудын нийгэмлэг олборлолтын түвшнээ бууруулж, үнийг өсг өх арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн Венесуэл зэрэг зарим гишүүн орны салбарын сайд нар үзэж буй ч тодорхой шийдэлд хараахан хүрээгүй байгаа юм.

Дэлхийн нефтийн хэрэглээний 40 хувийг хангадаг ОПЕК-ийн гишүүн орнууд өнгөрсөн аравдугаар сард өдөрт нийт 30.97 сая баррель нефть нийлүүлж байсныг “Bloomberg” тодотгож байна. Энэ нь 2011 оны арванхо ёрдугаар сард анх тохирсон өдөрт 30 сая баррелийг “шахах” ёстой гэсэн төлөвлөгөөгөө тав дахь сардаа зөрчиж буй хэрэг юм. ОПЕК-ийн гишүүн орнууд энэ сарын 27-нд Австрийн Вена хотноо уулзах товтой. “Нефть экспортлогч орнуудын уулзалт цаг хугацааны хувьд ойртож байгаагийн зэрэгцээ Америкийн нөөцийн үзүүлэлт санаанд оромгүйгээр өссөн нь хар алтны ханшид нөлөөлсөн” хэмээн Франкфурт дахь “Commerzbank”-ны таваарын ахлах шинжээч Южин Вайнберг “Bloomberg”-т ярьжээ.

Хөрөнгө оруулагчдын хамгийн их сонирхдог нэг сарын хугацаатай хэлцэлд нэг баррель нефтийг НьюЙоркийн таваарын биржийн цахим худалдаанд 74.7 ам.доллараар үнэлж байна. Энэ өдөр хийгдсэн нийт хэлцлийн хэмжээ сүүлийн 100 өдрийн дунджаас 20 хувиар өндөр байлаа.