Экс Ерөнхийлөгчид дээд ял оноохыг санал болгожээ

2014 оны 11 сарын 21

Гадаадын улсуудын эрх ашгийн төл өө тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэж үзэж Египетийн Ерөнхийл өгч асан Мухамед Мурсид шийтгэлийн дээд хэмжээ-цаазын ял оноохыг тус улсын прокурорын байгууллага санал болгосон байна. Мурси болон түүнийг дэмжигчид Ираны тагнуулынхантай холбоотой төрийн нууц баримтыг гадаадын тагнуулын байгууллагад дамжуулсан хэмээн прокурор Эмад эль-Шарави мэдэгджээ. Египетийн байдлыг тогтворгүй болгох зорилго өвөрлөсөн хэт даврагч бүлэглэлүүдтэй ч тэд хамтарч ажиллаж байсан гэнэ.

Мухамед Мурси Төрийн өндөр албан тушаалд сонгогдохоосоо өмнө “Лалын ахан дүүс” холбооны тэргүүний орлогчоор ажиллаж байжээ. Түүнийг огцрохыг шаардсан олон түмний тэмцэл өрнөснөөс 2013 оны долдугаар сарын 3-нд цэргийнхэн Ерөнхийлөгчөөс нь огцруулсан юм. Мурситэй хэлхээ холбоотой гэж үзэж нийтдээ 15000 хүнийг баривчилсан гэх мэдээлэл байна.

Р.ЖАРГАЛАНТ