Махны үнэ хямдарч, гурил, сүүнийх нэмэгджээ

2014 оны 11 сарын 21

Үндэсний статистикийн хороо энэ сарын 19-нд хүнсний гол нэрийн барааны үнийг судалжээ. Өмнөх сартай харьцуулахад савласан дээдийн дээд зэргийн гурилын үнэ 0.9 хувь, савласан II гурилын үнэ 1.8 хувиар нэмэгдэж, I гурилын үнэ 0.5 хувиар хямдарсан бол, дээд гурилын үнэ хэвэндээ байна. Тэгвэл савласан нэг литр сүүний үнэ 3.2 хувь, “Элекстер” (0.5 л) сүүний үнэ 7.3 хувь, задгай сүүний үнэ 12.3 хувиар өсчээ.