Шүүхээс салдаггүй Засаг дарга нар

2014 оны 11 сарын 21

  “Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй” гэдэг. Засгийн газраа өөрсдөө унагасан эрх баригчид шинэ Засгийн газраа байгуулах гэж эвээ олж ядаж байна. Дээд засаглал нь тогтвортой байхад хэл амгүйхэн ажиллаж чадаагүй зарим орон нутгийн удирдлага одоо болтол будлиан хутгаж, шүүхдэлцсээр явна.

БАЯНХОНГОР

Тэдний нэг нь Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан. Уг нь одоогоос яг сарын өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг Баянхонгорын Засаг дарга Д.Жаргалсайханыг томилсон шийдвэрээ хүчинг үй болгосон. Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх хуулийн шаардлага хангаагүй түүнийг Засаг даргаар томилсноороо Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчсөн болж буруудсан билээ. Түүний энэ шийдвэртэй холбогдуулан хэсэг иргэн Цэцэд гомдол гаргасан юм. Үүгээр асуудлыг нь шийдэхийн өмнөхөн Ерөнхий сайд шийдвэрээ хүчинг үй болгосон хэрэг. Ингэснээр орлогч Д.Ганбаяр нь Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа юм.

Харин Д.Жаргалсайхан Ерөнхий сайдын шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд хандсан. Өөрийг нь олон удаан хаацайлж, Цэцэд дуудагдах хүртлээ гүрийсэн атлаа эцэст нь “нүүр буруулсан” Н.Алтанхуяг даргаа Засаг дарга асан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өгчих өж. Гэтэл шүүхээр хэлэлцэж буй асуудлыг Цэц дээр давхар ярих боломжгүй. Уг нь тэр Н.Алтанхуяг сайдыг унагах ажиллагаа ид өрнөж байхад Засгийн газраа тогтвортой ажиллуулахыг уриалж байсан нэгэн. Тиймээс Ерөнхий сайдтай шөрг өөц өлд өх нь эцсийн зорилго биш болохыг зарим эх сурвалж өгүүлж буй. Өөрөөр хэлбэл, аймгийн ИТХ-аас дараагийн Засаг даргыг тодруулах үйл явцыг боомилж, цаг хожих нэг арга нь энэ байж болох. Учир нь түүнийг намын нөхөд нь “ольсноор” Н.Алтанхуяг шийдвэрээ хүчингүй болгосон гэх юм билээ. Угаасаа түүнийг Засаг даргын албаа дуртай, дург үй орлогчдоо үлдээхэд эзэнгүй болсон суудлын төлөөх тэмцэл ил, далд хэлбэрээр өрнөсөн нь тодорхой. Тиймээс аймгийн АН, нутаг усандаа тогтоосон нөлөөгөө алдахгүй гэсэн эрх ашиг нь түүнийг ийм шийдвэрт хүргэсэн бололтой.

Аль ч шүүхийн процесс сунжрах хамгийн цаад талын хугацаа 2.5 жил байдаг. Ингэж бодвол Д.Жаргалсайханы гомдлыг хэлэлцэхэд энэ Засгийн газрын хугацаа хүрэлцэхгүй. Тэгээд ч ээлжит сонгууль болохоос хамгийн багадаа жилийн өмнө Аймгийн Засаг даргыг сольж өөрчлөхийг хуулиар хориглочихсон. Тэгэхээр Баянхонгорын Д.Жаргалсайхан бүрэн эрхийн дөрв өн жилийн хугацаанд шүүхтэй “найзалсаар” дуусах нь.

ДУНДГОВЬ

Дараагийн будлиантай аймаг бол Дундговь. Уг нь энд бага боловч суудлын зөрүүгээр Ардын намынхан олонх болсон. Сонгуулийн дараа анх томилогдсон Засаг дарга С.Сүхбаатарыг бараг жилийн өмнөөс Ерөнхий сайдын захирамжаар хоёр ч удаа огцруулчихсан. Тодруулбал, эхний удаа огцруулсан буюу Ерөнхий сайдын 2013 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 188 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар С.Сүхбаатар Захиргааны хэргийн шүүхэд хандсан.

Захирамжийн биелэлтийг шүүхээс түдгэлзүүлж С.Сүхбаатарын талд шийдвэрлэсэн ч энэ оны зургадугаар сард Ерөнхий сайд Н.Алтанхуяг 75 тоот захирамжаараа дахиад огцруулчихсан. С.Сүхбаатар үүнийг мөн л эсэргүүцэж, аймгийн ИТХ-аар түүнийг огцруулсан нь хууль зөрчсөн гэх үндэслэлээр шүүхэд хандсан. Мэдээж түүнийг хууль зөрчиж огцруулсан гэж буй болохоор одоо Засаг даргаар ажиллаж буй С.ОдЭрдэнийг томилсон шийдвэр нь ч мөн хууль бус хэмээж байгаа юм. Уг гомдлын дагуу шүүхийн анхан шатны хуралдаан болох нь бүү хэл товлогдоогүй байна. Бүрэн эрхийн хугацааныхаа талаас өнгөртөл шүүхдэлцсэн үйл явцын буухиа тасрахгүй нь. Нэг талаас тухайн албан тушаал нь эзэнтэй юм шиг, нөгөө талаас хувь хүмүүсийн хоорондын маргаан мэт байж болох ч шүүхийн маргаан байгаа цагт итгэл төрөхгүй байна.

Д.Жаргалсайханыг томилсон шийдвэрээ хууль бус гээд хүчингүй болгож байгаа бол түүнийг Засаг даргаар ажилласан хугацаанд гаргасан бүхий л шийдвэрийг хууль бус гэж үзэх ёстой юу. Ажил хүлээж авсан орлогчоос хэр зэрэг хариуцлага нэхэх ёстой байдаг юм бол. Магадгүй дахиад С.Сүхбаатарын талд шүүх шийдвэрээ гаргавал С.Од-Эрдэнийн гарын үсэг зурсан болгоныг юу гэж үзэх ёстой вэ. Хамгийн гол нь энд улс орны ажил, ард иргэдийн амьдрал буух эзэн, буцах хаяггүй эзэнгүйдэх магадлал өндөр байна. Энэ нь манай шүүхийн үйл ажиллагаатай холбоотой ч хувь хувь, компани, байгууллага бус, бүхэл бүтэн орон нутаг, Монгол Улсын засаг захиргааны нэгжийн түвшинд арай өөрөөр зохицуулж яагаад болохгүй гэж.

Б.НОМИН