КАКҮРЮҮ ӨВДӨГ ШОРООДЛОО

2014 оны 11 сарын 20

Мэргэжлийн сүмогийн Кюүшюү башё сүүлийн үед гараагүй өрсөлд өөнтэй болж, эхний 11 өдрийн байдлаар түрүүлэх боломжтой бөх найм үлдээд байна. 11 дэх өдрийн барилдаанаар Эзэн хааны цом хүртэх боломжтой бөхчүүдийн тоо цөөрөх нь гэж байтал харин хэн түрүүлэх нь улам ойлгомжгүй болж ирлээ. Манай гурван аваргаас дохён дээр эхлээд Хакүхо гарч ирлээ. Озэки Гоэйдотой барилдсан Хакүхо хатакикоми мэхээр арагш зайлж ялсан бөгөөд барьц аван, барилдсанаас найдвартай ялж, унаа алдахгүй байхыг хичээсэн нь мэдэгдэж байлаа. Ийнхүү нэг унаатай хэвээр үлдсэн Хакүхо дараа нь барилдах нэг ч унаагүй байгаа Какүрюү, хоёр унаад байгаа Харүмафүжи нарт дарамт үзүүллээ. Дараа нь ёкозүна Харүмафүжи барилдсан. Урьд өдөр нь озэки Кисэносатог юм болголгүй унагаасан аварга харин сэкивакэ Аойяматай барилдахдаа мөрг өлдөлгүй зайлж, ард нь гарах гэж байгаад хөл алдан өвдөг шороодлоо. Хакүхо хатакикоми мэхээр ялсан болохоор Харүмафүжи ч найдвартай нэг ялалт авахаар хичээсэн нь талаар боллоо. Хамгийн сүүлд Какүрюү Кисэносатотой барилдав.

Какүрюү ганц ч уналгүй башёг тэргүүлж яваа бол хэдийнэ хоёр унасан Кисэносато түрүүлэхийн төлөө ялагдах эрхгүй болчихоод байсан. Тачиай дээр мөргөлдөөд л озэки түлхэн дайрч эхэлсэн. Какүрюү тэссээр, бултсаар байсан ч сөрөг юу ч хийж чадалгүй дохёноос гарснаар араасаа нэхэгчдэд том боломж өглөө. Кюүшюү башёг нэг унаатай ёкозүна Хакүхо, Какүрюү нар тэргүүлж, хоёр унаатай озэки Кисэносато, маэгашира Точиношин, гурав унасан ёкоз үна Харүмафүжи, маэгашира Миёогирю ү, Кёкүтэнхо, Соокоүрай нар нэхэж явна. Өнөөдөр Хакүхо Кисэносатотой, Харүмафүжи То ёоношиматай, Какүрюү Гоэйдотой, Кёкүтэнхо Чиёооторитой, Миёогирю ү Шёохозантай, Точиношин Соокоүрай нар хоорондоо барилдана. Кюүшюү башёд ч Ичиножёогийн домог үргэлжилсээр л байна. Одоогийн байдлаар зургаа ялж, тав унаад байгаа тэрбээр сүүлийн дөрөв хоногт 50 хувийн амжилт үзүүлэх эсэхээ шийднэ.

Сүүлийн 25 жилд шинэ комүсүби, сэкивакэ цол хүртсэн бөхчүүд шинэ цолтой анхны тэмцээндээ 50 хувийн амжилт үзүүлсэн нь их аварга Хакүхо, ёкозүна Какүрюү, озэки Кисэносато тэргүүтэй зургаахан бөх байдаг аж. Хэцүүхэн даалгавар ч Ичиножёо гурван аварга болон озэки Гоэйдотой хэдийн барилдаад байгаа. Маш муу барилдаж байгаа озэки Котошёогикүг өөр хоёр бөхтэй цуг ялчихад л 50 хувийн амжилт ойрхон харагдаж байна даа. Японы NHK телевизийн тайлбарлагч Майноүми “Ичиножёо жинхэнэ малчин сүмоч болохоор Улаанбаатар хотын амьдрал бараг мэддэггүй, хотод анх ирээд их гайхсан гэсэн. Тийм болохоор тэр алс холоос Японд ирсэн хүн одоо хичээж зүтгэн, сүмогийн оргил өөд зүтгэх хэрэгтэй” гэж ярьж байлаа. Ичиножёотой цуг мэргэжлийн сүмогийн рекорд амжилтыг эвдсээр яваа бөх бол Кёкүтэнхо. Хэдийн найм ялчихаад байгаа манай ахмад бөх дээд зиндаанд 50 хувийн амжилт үзүүлсэн хамгийн “хөгшин” бөхийн амжилтыг шинэчлэн тогтоолоо.

40 нас 2 сар 4 хоногтойдоо дээд зиндаанд 50 хувийн амжилтаа хийсэн Кёкүтэнхо өнгөрсөн зуунд барилдаж байсан Ноширогатагийн 1935 оны зуны тэмцээнд дээд зиндаанд 40 нас 1 сар 15 хоногтойдоо түрүүлж байсан амжилтыг эвдчихээд байгаагаас гадна башёд түрүүлэх боломж ч үлдсэн байгаа билээ. Сэтг үүлчид түүнээс дахиад түр үүлэх гэж байгаа юм биш биз хэмээн сонирхоход юун түрүүлэх вэ, найм ялсандаа л сэтгэл хангалуун байна гэж хариулжээ. Жюүрёод есөн ялалттай Токитэнк ү түрүүлж байгаа бол Сэйро найм унан, 50 хувийн амжилт үзүүлэх боломжгүй болжээ.

МАКҮҮЧИ

Зүүн                       Цол              Баруун

Хакүхо 10-1        Ёкозүна      Какүрюү 10-1

Харүмафүжи 8-3  Ёкозүна

Котошёогикү 5-6  Озэки         Кисэносато 9-2

                         Озэки          Гоэйдо 4-7

Аойяма 6-5          Сэкивакэ    Ичиножёо 6-5

Такэказэ 1-10      Комүсүби     Икиой 3-8

Точиоозан 6-5       Ма-1          Аминишики 4-7

Такарафүжи 5-6    М-2           Тоёохибики 2-9

Такаясү 7-4          М-3           Тэрүнофүжи 5-6

Кайсэй 4-7            М-4           Ёшиказэ 1-7-3

Чиёоотори 5-6        М-5          Оосүнаараши 1-5-5

Тоёоношима 6-5     М-6           Жёокорюү 6-5

Окиноүми 7-4         М-7           Саданоүми 4-7

Точиношин 9-2       М-8            Эндо 6-5

Чиёотайрюү 7-4      М-9           Токүшёорюү 4-7

Шёохозан 5-6         М-10          Тамаваши 5-6

Миёогирюү 8-3       М-11          Кёкүтэнхо 8-3

Китатайки 2-9         М-12          Хомарэфүжи 6-5

Таканоива 3-8        М-13           Араваши 7-4

Амүрү 4-7              М-14           Соококүрай 8-3

Точиновака 3-8       М-15           Кёкүшюүхо 6-5

Котоюүки 6-5          М-16           Чиёомарү 6-5

МОНГОЛ БӨХЧҮҮД

Жюүрёо

Зүүний 1 Токитэнкү А.Хүчитбаатар 9-2

Барууны 1 Кагамио Б.Нанжид 5-6

Б-3 Сэйро А.Өнөболд 3-8

З-4 Шёотэнро Д.Нямсүрэн 6-5

Б-7 Асасэкирюү Б.Дашням 6-5

З-10 Азүмарюү С.Тодбилэг 5-6

Б-12 Сакигакэ Я.Баттүшиг 5-6

Макүшита

Б-11 Чиёошима Г.Мөнхсайхан 2-3

Б-14 Гочёозан Д.Ууганбаатар 4-2

З-18 Рюүонами Б.Буянжаргал 4-1

Б-23 Дайшёохо Р.Шижирбаяр 3-2

Б-25 Сэншёо Э.Баярбат 4-2

З-53 Аратоши В.Цэрэндорж 0-2-3

Б-60 Дайонами Б.Ууганбаатар 2-3

Санданмэ

З-24 Такакасүга Э.Энхманлай 2-3

Жонидан

З-9 Садахикари Д.Наранцогт 3-2

М.СУГАР-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД