ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ СҮҮЛИЙН дөрвөн жилийнхээ доод түвшинд дөхөв

2014 оны 11 сарын 20

АНУ-ын газрын тосны нөөц таамаглаж байгаагүйгээр өссөнөөс болж WTI маркийн нефтийн үнэ гурав дахь өдр өө буурлаа. Мөн НьюЙоркод фьючерс ханш нь нэг хувиар уруудсан байна. Тус улсын газрын тосны нөөц өнг өрсөн долоо хоногт 3.7 сая баррелиар нэмэгдсэн байх магадлалтайг Газрын тосны институтээс нь мэдээлжээ. Нөгөөтэйгүүр, газрын тосны хамгийн том хэрэглэгч АНУ-ын эрэлт багасах төл өвтэй байгаагийн зэрэгцээ уг таваарын 40 хувийг нийл үүлдэг ОПЕК-ийн орнууд олборлолтоо багасгахг үй байж магадг үй нь үүнд нөлөөлсөн гэнэ. “Түүхий газрын тосны үнэ огцом буурахад АНУын Газрын тосны институтийн мэдээлэл нөлөөлсөн.

Уг таваарын үнэ “дарамт”-нд хэвээр байх төлөвтэй” хэмээн Лондонд төвтэй “Sucden Financial” компанийн ахлах шинжээч Мирто Сокоу ярьжээ. Өчигдөр Нью-Йоркийн металлын биржид ирэх сард худалдан авах WTI маркийн нефтийн үнэ 73 центээр багасан, барррель нь 73.88 ам.доллартай тэнцэв. Уг таваарын үнэ он гарснаас хойш нийт 24 хувиар буурчээ.