АЛТНЫ АВДАР арай ч ийм байж болохгүй

2014 оны 11 сарын 20

  2008 оны долдугаар сарын 1. Монголын түүхэнд том хар толбо үлдээсэн энэ өдөр хоёр хүн буудуулж амиа алдсан, олон хүн шархадсан, МАХН-ын байр шатсаныг хүм үүс сайн мэддэг. Одоо ч мартаагүй. Энэ үймээний үеэр Уран зургийн галерей галд өртөж, Монголын орчин үеийн уран зургийн бүтээл үүд хөө тортогт дарагдан, зарим нь шатсаныг хэдэн хүн санаж байгаа бол... Уран зургийн галерейгээс мод, чулуу, ясаар сийлсэн дөрвөн сийлбэр алдагдаж, 36 сийлбэр эвдэрч хэмхрэн, 10 уран зураг урагдаж, түлэгдэж, шатаж, 296 уран зураг, 250 баримал хөө тортог болж, Монголын театрын музейгээс нэртэй уран бүтээлчдийн долоон үзмэр алдагдсаныг мэдэж байгаа хүн байна уу. Энэ галерейн хэдэн ажилтнаас бусад нь үүнийг таг мартсан даа. Ийм гай түйтгэр далласан намууд эдүгээ өндөр булаалдсан ордонтой болсон. Уран зургийн галерей харин будаг шохой хийсэн болоод л өнгөрсөн. Тэр үеийн МАХН шатсан байрныхаа буурин дээр 14.7 тэрбум төгрөг өөр гурван жил дөрвөн сар 25 хоногийн дараа Тусгаар тогтнолын ордноо нээсэн. Тэгвэл зургаан жил дөрвөн сар 19 хоног өнгөрөхөд Уран зургийн галерей өөрийн гэсэн байрг үй, Соёлын төв өргөөнд толгой хоргодсон хэвээр байна. Монголын түүх ийн музейдээ устаж байхад шинэ барилга барих нь байтугай их засвар хийх мөнгө төс өвл өдөгг үй нь арай дэндүү. Тэгсэн хэрнээ намд болохоор байрны нөхөн олговор гээд зургаан тэрбумыг гаргаад өгчихс өн дөг. Ийм байхад Монголын түүх музейдээ устахгүй гээд ч яах билээ. “Музейн сан хөмрөг нь Монгол Улсын үндэсний эрхэм баялаг.

Соёлын өв төрийн өмч бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж заасан ч тэр нь хэрэгждэггүй нь аль ч музейн үүдээр шагайхад л мэдэгдэнэ. Музей уг нь цуглуулах, судлах, сурталчлах, хадгалж хамгаалах гэсэн үндсэн дөрвөн үүрэгтэй ч алийг нь ч биелүүлж чадахгүй байгаа юм. Энэ үүргийг биелүүлэхэд хамгийн түрүүнд хэрэгтэй зүйл бол зориулалтын барилга атал манай улсын 42 музейн ердөө зургаа нь ийм барилгатай гэдэг ч өнөөдөр олон улсад мөрдөж буй стандарт шаардлагыг ганц (Хархорум) нь л хангаж байна. Лениний музей буюу одоогийн Үлэг гүрвэлийн төв музейг улсын хөрөнгөөр барьсан бол Өвөрхангай аймгийн Хархорин суманд “Хархорум” музейг Японы Засгийн газрын тусламж дэмжлэгээр барьж, 2010 онд ашиглалтад оруулсан. Үүний дараа Туркийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ТИКА)-гаас “Монгол нутаг дахь Түрэгийн үеийн зарим хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах нь” төслийн хүрээнд нийт 4.5 сая ам.доллараар Архангай аймгийн Хашаат суманд “Хөшөө цайдам” музейг барьж, 2011 онд нээсэн юм. Харамсалтай нь дээврээс нь дусаал гоожсон тул 2013 онд ТИКА өөрийн хөрөнгөөр зассан.

Монголын үндэсний музей, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн музейн барилгыг музейн зориулалтаар барьсан гэдэг ч өнөөгийн олон улсын музейн барилгыг бараадахгүйгээр хол хоцрогджээ. Дулаан, гэрэлт үүлэг, чийгшилт бол музейн үзмэр төдийгүй барилга байгууламжид нь тун чухал зүйл. Гэтэл Зая гэгээний сүм музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Хөшөө цайдам музей, Эрдэнэзуу музей халаалтгүй байгааг юу гэх вэ. Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш Монголд ердөө дөрөвх өн музей байгуулагдсаны хоёрыг нь гадаадынхан барьсныг дээр дурсан, үлдсэн нь Монгол цэргийн музей, “Равжаа”. Тэгэхэд Хятад улс жилд дунджаар 300 музей байгуулж байна. Монгол цэргийн музейг 1996 онд Батлан хамгаалах яам төсвийн хөрөнгөөр биш, ард иргэдийн хандиваар, ардын армийн 022, 158 дугаар ангиар бариулсан түүхтэй. “Равжаа” музейг 2010 онд хувь хүн байгуулсан. Аймгуудын музейн барилга байгууламжийн ихэнхийг 1960-1970 онд бүх нийтийн субботникоор богино хугацаанд ямар ч төлөвлөлтгүй барьсан, өөр зориулалттай байшин барилгуудад их засвар хийн, музей болгосон байдаг.

Дорноговь аймгийн музей шинэ барилгатай болохоор зураг төсвөө хийж буй ч үүнээс өмнө зураг төслөө бэлэн болгосон Орхон, Өмнөговь, Говьс үмбэр, Дундговийн музейд хөрөнгө мөнгө байхгүй гээд төсөв мөнгө өгөөгүй байгаа аж. Улсын авдар эрдэнэсээр дүүрэхийг хүлээх зуур барилгын төсөв нэмэгдэх нь тодорхой. Тэр үед эдгээр музей төсвөө дахиад гаргах болох нь. Уран зургийн галерей, Театрын музей Соёлын төв өргөөнд, Говьс үмбэр, Хөвсгөл аймгийн музей түрээсийн байранд толгой хоргодож байгаа. Археологийн, Палеонтологийн музей байгуулах шаардлагатай, асар олон олдвор хүрээлэнгүүдэд хадгалагдаж байна. Богд хааны музей, Чойжин ламын сүм музей, Эрдэнэзуу, Архангай аймгийн болон Хэнтий аймгийн угсаатны музейн барилга нь анх сүм хийд байсан тул үзмэр нь төдийгүй барилга нь хүртэл түүх, соёлын дурсгал. Музейн барилга, эзэмшил газарт музейд харш үйл ажиллагаа явуулах, ойр орчимд нь ШТС, соёлын өвд сөрөг нөлөөтэй болон стратегийн ач холбогдолтой үйлдвэр, аж ахуйн газар байлгахыг хуулиар хориглодог. Энэ хууль Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейд зөрчигдөж байна.

Манай улсын хамгийн том музей болох Монголын үндэсний музейн барилга 1971 оных бол Байгалийн түүхийн музей 1954 оных. Тухайн үед манай улсад хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх сургууль хэрэгтэй гэж үзээд Хөдөө аж ахуйн техникум барихаар Ю.Цэдэнбал дарга шийдвэрлэж, сургууль бариулсан ч ашиглалтад орох үед нь улс эх орныхоо үүх түүхийг хайрладаг нэгэн хүн тэнд Байгалийн түүхийн музейг оруулахаар Ю.Цэдэнбал даргыг ятгаж дөнгөсөн гэдэг. Тухайн үедээ Байгалийн түүхийн музей башийсан ч түүнээс хойш нэг ч удаа их засвар хийлгүй чардайлгасаар 2011 онд ашиглалтын хугацаа нь дууссан.

Мэргэжлийн хяналт, онцгой байдлынхан тус музейн барилгыг аюултай, үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн дүгнэлт хэд хэдэн удаа гаргаснаар ССАЖ-ын сайдын 2013 оны тавдугаар сарын 31-ний тушаалаар үйл ажиллагааг нь зогсоосон юм. Одоо энэ барилгыг нураах гэж буй. Гэхдээ музейг өөр газарт шинээр барьж, хотын төвийн А зэрэглэлийн бүсэд Төрийн ордны хажуухан дахь газрыг нь эрхтэн дархтанууд авах нь гэсэн яриа гарчээ. Монголд аялахаар ирсэн 10 жуулчны найм нь энэ хоёр музейг үздэг. Яндашгүй баян орны маань ямар их түүх, соёл энд байна гээч. Түүний үнэ цэнийг барилга байшин нь гутаах нь хайран. Үзмэрийг нь үзэж бахархан, барилгыг нь хараад балмагдсаар буцдаг жуулчдын өмнө нүүр тахлах юмтай болох цаг хэзээ вэ.

Х.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
174.125.140.241 eks Enhbayar Soyoliin Yamiig tatan buulkgaj Mongoliin tyyh Soyoliig dovtlon ustgasan
202.179.20.140 hun ami uregdseniig medehgui bol google deech