С.Дамдинсүрэн: Чуулганы үеэр ногоон зүлэгний ёслол зохион байгуулна

2014 оны 11 сарын 19

БОНХ-ийн сайдын зөвлөлийн гишүүн, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн С.Дамдинсүрэнгээс дараах тодруулгыг авлаа.

-Удахгүй Монголын байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ)-ийн IV чуулган болно. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Энэ сарын 24-нд болох МБОИЗ-ийн чуулганд 300 гаруй ТББ урилгаар оролцоно. Хөд өө орон нутгаас 100 гаруй байгууллагын төлөөл өл ирэх байх. Энэ жилийн чуулганыг бид маш хэмнэлттэй байдлаар зохион байгуулж байгаа. Учир нь эдийн засаг хямралтай байна. Чуулганыхаа мандат, урилга, ном товхимлуудыг байгальд ээлтэй, дахин боловсруулсан цаасаар хийсэн. Энэ жилийн чуулганы хүрээнд уул уурхай болон хүний эрх, уур амьсгалын өөрчлөлт, ус ба иргэний нийгэм, ТББ-ын санхүүжилтийн асуудал, мэдээллийн сүлжээ гэсэн таван үндсэн салбар хуралдаан болно. Урлагийн үйл ажиллагаанд улаан хивсний ёслол болдог бол манай чуулганы үеэр ногоон зүлэгний ёслол болж, байгаль орчны чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг шилдэг ТББ-уудад шагнал гардуулна.

-Танай зөвлөл хэдэн оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?

-Манай улсын байгаль орчны өөрчл өлт, доройтол улам ихсэж, байгаль хамгаалах асуудал хурцаар яригдах боллоо. Үүнийг төр дан ганцаараа шийдэж чадахгүй нь тодорхой болсон учраас 1990 оноос байгаль хамгаалах ажилд хувь нэмэр оруулахаар иргэний нийгмийн байгууллага олноор бий болсон. Тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын яам тус байгууллагуудтай хамтран ажиллахын тулд 2008 онд улсын анхдугаар чуулганаа хуралдуулж, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийг үүсгэсэн юм. Манай байгууллага БОНХЯ-тай дөрвөн жилээр гэрээ хийж, хоёр жил тутамд үр дүнгээ тайлагнадаг.

-Одоогоор хэдэн ТББ-тай хамтарч ажиллаж байна вэ?

-Манай улсын хэмжээнд байгаль хамгаалах чиглэлээр 700 гаруй ТББ үйл ажиллагаа явуулдгаас 300 гаруй нь тогтмол идэвхтэй ажиллаж байна. БОНХЯ-тай байгуулсан дөрвөн жилийн гэрээний хугацаанд 21 аймагт салбар зөвлөл байгуулж, сүлжээгээ өргөтгөс өн нь зохих үр дүнгээ өглөө. Одоо нийслэлийн дүүргүүдэд салбар зөвлөлөө байгуулах бэлтгэлээ хийж байна. Ер нь удаан хугацааны тогтвортой санхүүжилтийн эх үүсвэртэй болох тухай асуудлыг шийдэхгүйгээр бие даасан, далайцтай үйл ажиллагаа явуулах аргагүй юм. Тиймээс бид БОНХЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Монголын байгаль орчныг хамгаалах ТББ-уудыг санхүүжүүлэх загвар боловсруулах Үндэсний зөвлөл ажиллуулж байна. Ингэснээр олон байгууллагын асуудлыг шийдэж өгнө. Анх бид “шүхэр” байгууллага гэж гарч ирсэн бол одоо ТББ-уудыг төр болон иргэдтэй холбох “гүүр” нь болж байна.

Э.НЯМДУЛАМ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД