Ерөнхийлөгч нь Оросыг өмөөрснийг олон түмэн эсэргүүцэв

2014 оны 11 сарын 19

Энэ долоо хоногийн даваа гаригт Прага хотод болсон эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчид Чехийн Ерөнхийлөгч Милош Земан руу өндөг, улаан лооль шидтэл Германы Ерөнхийлөгч Йоахим Гаукийн толгойд тусжээ. 25 жилийн өмнө “зөөлөн хувьсгалын” эхийг тавьсан оюутнуудын жагсаал болсон газар хоёр Ерөнхийлөгч ирчихсэн, Милош Земаныг үг хэлж байх үед энэ явдал болсон аж. Энд бас Унгар, Польш, Словакийн төрийн тэргүүнүүд ирсэн байжээ.

Украины үйл явдалтай холбогдуулж Орост хориг тавьсныг Чехийн Ерөнхийл өгч эсэргүүцсэн нь олон түмний дургүйцлийг хүргэж, хэвлэлүүд ч илт шүүмжлэх болсон байна. Милош Земан Москвагийн эсрэг тавьсан хоригийг цуцлахыг есдүгээр сард шаардаж, бодит аюул болоод байгаа “Исламын улс”-ын алан хядагчдын эсрэг тэмцэлд нэгдэхийг дэлхийн хамтын нийгэмлэгт уриалж байсан юм. 1989 оны арав, арваннэгд үгээр сард Чехэд “Хилэн хувьсгал” болж коммунистууд эрх мэдлээ алдаж зохиолч, тэрс үзэлтэн Вацлав Хавел тус улсын шинэ удирдагч болсон билээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
182.160.5.142 НАЙЗ АЯГҮЙ БОЛ ХҮМҮҮС ТАНКАН ДООГУУР ОРЖ БАЙХАД ХӨНЖИДӨӨ ХЭВТЭЖ БАЙСАН ДАА.НЭГ Л ТАНИЛ ДҮР ЗУРАГ