Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.БАЯРСАЙХАНЫГ газрын даргатай нь хамт БАРИВЧИЛЛАА

2014 оны 11 сарын 19

  Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар (НХҮЕГ)-ын дарга Б.Баярсайханыг өнгөрсөн даваа гаригт хууль хяналтын байгууллагаас албадан саатуулж, ШШГЕГын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ. Гэвч хууль хяналтын байгууллагынхан түүнийг хорьсон болон ямар хэрэгт холбогдсон талаарх мэдээллийг ихэд нууцалж буй юм. Засгийн газрын харьяа агентлагуудын дэргэдэх сан хэмээх мөнг өний их уурхай болдог нэгж үүд бий. “Цэвэр агаар сан”, Нийгмийн даатгалын, нийгмийн халамжийн, эрүүл мэндийн даатгалын, ахмад настны гээд тусгай зориулалтын сан манайд их болж, татвар төл өгчдийн мөнгийг тэнд хурааж хуримтлуулдаг. Тухайн сангуудын ашиглалт зарцуулалтад хяналт тавих ажил сул байдгаас Засгийн газрын харьяа агентлагуудын дарга, захирал, сангийн удирдлагууд мөнгийг нь зориулалт бусаар зарцуулах, хуурамч баримтаар “идэж, уух”, бусадтай нийлж завших явдал өнөөдрийн манай нийгэмд жирийн үзэгдэл болоод байгаа.

Эмч нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагүй хүмүүсийг эмчлүүлсэн мэтээр баримт бүрдүүлж мөнгийг нь завшиж байсан тохиолдол гарч, цагаан халаадтнуудын төлөөлөл ийм хэргээр ял шийтгүүлэхдээ тулж байв. Харин орон нутгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн удирдлага, албан тушаалтнууд нийлж, халамжийн сангийн хөрөнгийг хуурамч баримтаар завшсан тохиолдол маш их байдгийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлдэг ч энэ төрлийн хэрэг гарсаар байгаа юм. Тухайлбал, орон нутгийн НХҮХийнхэн тахир дутуу хүнд хиймэл эрхтэн (протез) суулгуулсан хэмээн баримт бүрдүүлэх, хэвтрийн хүнд хөтөвч олгоно гээд халамжийн сангийн хөрөнгөөр өндөр настнаасаа олон “горшоок” худалдаж авсан баримт бүрдүүлсэн, хорвоогоос аль эрт хальсан хүнийг амьд мэтээр баримт бүрдүүлж мөнгө авсан, гэр нь шатаагүй байхад шатсан хэмээж хохирсон иргэнд тусламж үзүүлсэн гэж мөнгийг нь өөрсдөө авч байсан тохиолдол олон гарсан байдаг. Гэвч орон нутгийн НХҮХ-ийнхэн “жараахай” байсан бололтой. Тэдний учруулсан хохирлын хэмжээ тав хүртэл сая төгрөг гэдгийг хууль хяналтын байгууллагынхан шалгалтын явцад тогтоож байсан.

Харин өдгөө хууль хяналтын байгууллагынхан Нийгмийн халамжийн хөрөнгөөс завшиж байсан “акул”-уудын мөрөөр орсон бололтой. ШШГЕГ-ын эх сурвалжийн хэлснээр НХҮЕГ-ын дарга Д.Баярсайханыг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорихоор шийдвэрлэсэн бөгөөд уг саналыг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Дүүргийн I прокурорын газраас шүүгчид хүргүүлсэн юм байна. Ганц Д.Баярсайхан ч биш өөр нэг хүнийг түүнтэй хамт хорьсон гэнэ. Энэ талаар ЗБГХТГ-ын эх сурвалжаас лавлахад “НХҮЕГ-ын дарга Д.Баярсайханыг өөр нэг албан тушаалтны хамт эрүүгийн хэргийн сэжигтнээр цагдан хорьсон нь үнэн. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж буй болохоор ямар ч мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн байцаалт жигдэрсэн хойно прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгөх боломж бий” гэхээс өөр зүйл хэлэхийг хүссэнгүй.

Уг мэдээллийг тодруулахаар НХҮЕГ-т очиход ажилтнууд нь ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзан, зугтаж байсан юм. Тус газрын нэрээ хэлэхийг хүсээгүй ажилтан “Өчигдөр үдээс хойш цагдаагийнхан ирээд манай хоёр даргыг саатуулаад зогсохгүй, өрөөнд нь үзлэг нэгжлэг хийн, битүүмжлээд явсан. Эд хөрөнгө завшсан гэж л буруутгаж байгаа юм шиг байна лээ. Хэчнээн төгрөг идэж уусан гэдгийг нь хуулийн байгууллага л тогтоох байлгүй дээ. Энд түгшсэн хүмүүс л байна” гэв. Дүүргийн I прокурорын газрынхан “НХҮЕГ-ын дарга Д.Баярсайхан болон тус газрын Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган нарыг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан эд хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр татаж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй хэмээн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Хэргийг нь ЗБГХТГ-т шалгаж байгаа” гэв.

Өөр нэг эх сурвалж “Дээрх хүмүүс Нийгмийн халамжийн сангийн ахмад настны нийгмийн халамж үйлчилгээнд зориулсан мөнгөнөөс гэхэд нэг удаад 19 сая төгрөг завшсан байж болзошгүй. Цаашлаад дээрх сангийн бусад зориулалттай хөрөнгөөс ч их хэмжээгээр завшсан байх магадлалтай хэмээн шалгаж байна. Түүвэр аргаар шалгахад анхан шатны байдлаар тогтоогдсон нь л 19 сая төгрөг. Ахмадуудыг сувилалд хэвтүүлсэн гэх мэт баримт бүрдүүлж завшсан байж болзошгүй нөхцөл байдал илэрч байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа нарийвчилж явагдана. Анхан шатны байдлаар тогтоогдсон нь энэ” гэлээ. НХҮЕГ-ын дарга Д.Баярсайхан нь Архангай аймгийн уугуул, 1996-2000 онд АН-ынхан Засгийн эрх барьж байх үед тус аймгийн ИТХ-ын даргын албан тушаал хашиж байсан нэгэн. Ч.Эрдэнэбулган ч мөн Архангай аймгийнх юм байна.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.117 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр барьсан ТББ -уудыг шалгах хэрэгтэй. Эдгээр ТББ -уудтай хамтарсан байгаа. Зах дээр наймаа хийж шатаад өрөнд орсон ч ТББ байгуулан төсөл хөтөлбөр авч хувьдаа 3 өрөө байр, 2 машин авсан хүн бий.
27.123.214.117 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр барьсан ТББ -уудыг шалгах хэрэгтэй. Эдгээр ТББ -уудтай хамтарсан байгаа. Зах дээр наймаа хийж шатаад өрөнд орсон ч ТББ байгуулан төсөл хөтөлбөр авч хувьдаа 3 өрөө байр, 2 машин авсан хүн бий.
27.123.214.117 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр барьсан ТББ -уудыг шалгах хэрэгтэй. Эдгээр ТББ -уудтай хамтарсан байгаа. Зах дээр наймаа хийж шатаад өрөнд орсон ч ТББ байгуулан төсөл хөтөлбөр авч хувьдаа 3 өрөө байр, 2 машин авсан хүн бий.
202.70.43.138 Ер нь бол баянгол дүүрэг,халамж,ни йгмийн даатгал бол нэг хүний ноерхолд л үйл ажиллагаа нь явагдаж байдаг. Яаг нэг хувийн компани шиг болсон газрууд шүү дээ.Тэр ноерхогч нь өөрийн ах дүү амраг садан өөрийн гэх тодотголтой бүх хүмүүсээ энэ салбаруудад шингээж тэд нараараа могой бариулж байгаа.Тэр увайгүй ноёныг шалгах хэрэгтэй шүү.Тэр хүн л эд нарыг ийм нөхцөлд хүргэх хэмжээнд өөрийн арга барилаар буруу тийш нь залж байна.
150.129.143.92 АТГ-ынхныг зөвхөн сөрөг хүчнийхнээ барьдаг гээд л шуугиад байдаг харин сүүлийн үед үнэхээр тийм биш нь харагдаад байгаа шүү. Та нарын ажилд амжилт хүсье. Архангайнхан хөдөө хотгүй улайрсан луйварчид байна шүү. Архангайдаа Засаг дарга Бат эрдэнэ Хурлын дарга Мөнхбат тамгын Лхагважав гээд цагаандаа гарсан луйварчид байдгийн бна лээ ш дээ
103.229.122.194 эхнэр Наранчимэг нь эрүүл мэндийн даатгалд ажилдаг ш хамтдаа хжлгай хийж дээ
112.72.13.25 Bolj, muu avilgalchid
150.129.141.126 Тэгэх гээд байсан юмаа Баярсайхан гуай халамжийг хувийн компани шиг vздэг байсан нь vнэн шvv дээ еерт таалагдаагvй хvнээ элдэв шалтаг гаргаад халдаг шvv дээ
202.131.225.147 Их л онож барьждээ.Ажлынх нь газрын зарим шудрага хүмүүс нь ёстой үйлээ үзэж, эдний өмнөөс зовж байгаа юм билээ.Цэндсүрэн гэж нэг юу ч хийхээс буцахгүй авгай бий. Бас Гэрэл гэж энэ даргын ах гэж хамаг булхайг зохион байгуулагч нууц ноёнтон байгаа даа.
202.21.96.158 Сайд асан хүмүүсийг шалгавал ч их юм гарна даа
182.236.118.78 арай л дэндэж байх шиг. идэж ууж ханахгүй ийм хүмүүс төрөөр дүүрлээ. дарга болох гэж дурлаад байгаа хүмүүс бүгдээрээ биш гэхэд ихэнх нь идэж хөрөнгөжих л гэж төрд орж байна.
180.149.78.20 arai denduu bsiimaaaa
103.229.121.168 Та бидний татвар төлж бүрдүүлж байгаа төсвийн мөнгөөр одоогоор ”ажлаа” хийж байгаа дарга хулгайч, ажлаа дуусаад ялаа эдэлж байгаа дарга хулгайч хоёрыг тэжээхийг зогсоож хөлсгүй бүтээн байгуулалтын ажил хийлгэдэг болмоор юмаа.
202.131.230.218 Төрийг нийгмийн хяналтанд оруулахгүй бол нэг хэсэг нь хулгай хийсээр, нөгөө хэсэг нь тэднийгээ шоронд хийсээр тэгээд эцэст нь тэднийг татавар төлөгч та бид үнэгүй байр, хоолоор тэжээсээр дуусах юм байна даа.