Вьетнамын Гадаад хэргийн дэд сайд айлчилж байна

2014 оны 11 сарын 18

Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуягийн урилгаар БНСВУ-ын Гадаад хэргийн дэд сайд Данг Минь Хой энэ сарын 16-19-нд манай улсад айлчилж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Шадар сайд Д.Тэрбишдагвад бараалхаж, ГХЭЗХА-ны дэд сайд Д.Ганхуяг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан нартай уулзаж, Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр дунд сургуульд зочилно.

Монгол Улс, Вьетнам улстай уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэгийн салбарт хөгжиж, хоёр орон олон улсын тавцан, бүс нутгийн хэмжээнд бие биенээ харилцан дэмжиж ирсэн билээ. Зүүн өмнөд Азийн орнуудтай найрсаг харилцаа хөгж үүлж, бүс нутгийн олон талт яриа хэлэлцээний үйл явц, интеграцид нэгдэн орох, АПЕК-т гишүүнээр элсэх, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцох, АСЕАН-ы Яриа хэлэлцээний түнш болох гэсэн Монгол Улсын зорилтыг хэрэгжүүлэхэд Вьетнам улс байнга дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж байгаа юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.121.27 Vietkong-iin zasvariin gazruudiig ulam urgujuulj mungu ugaauhiig erchimjuulie.