Д.Эрдэнэбат: Саналын зөрүү цөөхөн байгаа нь бодох ёстой асуудал

2014 оны 11 сарын 18

  АН-ын бүлгийн ээлжит хуралдаанд оролцсон 29 гишүүний 19 нь Ерөнхий сайдад нэр дэвшсэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Ч.Сайханбилэгийг дэмжжээ. Мөн уг хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн болон Сум хөгж үүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтад Үндэсний аудитын газраас хийсэн дүгнэлтийг сонссон байна. Орон нутгийн хөгжлийн санд 2013 оноос орлого төвлөрсөн. Тус онд 197.3 тэрбум төгрөг төвлөрснийг 4840 төсөл, арга хэмжээнд зарцуулжээ. Аудитын дүгнэлтээр 46 төрлийн зөрчил илэрсэн аж. Эдгээрийн 30 хувь нь хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зөрчил байжээ. Үүнээс гадна иргэдийн саналд үндэслээгүй, худалдан авах журам зөрчсөн, чанаргүй, хугацаа хэтэрсэн төсөл, арга хэмжээ санхүүжүүлсэн зэрэг нийтлэг зөрчил, дутагдал 24 хувийг эзэлсэн байна. Харин Сум хөгжүүлэх санд 37 тэрбум төгрөг төвлөрснийг жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх зорилгоор хөнг өлөлттэй зээл хэлбэрээр олгожээ. Гэвч сангийн хөрөнгийг хуваарилж буй индекс, аргачлал буруу байгаад цөөнгүй гишүүн шүүмжлэлтэй хандсан байна. Тухайлбал, 20 сая төгрөгөөс дээш зээлийг аймаг шийдвэрлэдэгтэй холбоотойгоор Сум хөгжүүлэх сангаас санхүүжүүлдэг төсөл, арга хэмжээг хэт жижиглэснээр үр ашиггүй зүйлд зарцуулах хандлага ажиглагдаж байна гэсэн юм. Тиймээс эдгээр гажуудал, зөрчлийг бодлогын хэмжээнд засаж, залруулах нь зүйтэй гэж тус Бүлгийн зүгээс үзэж буй юм байна. Мөн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд дэмжжээ. Шинэчилсэн найруулгын төсөлд хүүхдийн эрх, гэр бүлийн гишүүдийн өмчийн харилцааг нарийвчлан тусгаснаараа онцлогтой. Түүнчлэн одоогийн хуульд тусгаагүй хамтран амьдрагчтай холбоотой харилцааг ч зохицуулахаар байгаа юм. Үүнээс гадна гэр бүл салсан тохиолдолд хүүхдийн тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж буй одоогийн тогтолцоог тэтгэмж төлөгчийн бодит орлогын 30-40 хувиар тооцохоор тусгасан байна.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Намын бүлгээс Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвш үүлэхээр дэмжсэн байхад Гүйцэтгэх зөвлөл Ч.Сайханбилэгийг санал болгосон. Энэ үйл явц ямар хуулийн хүрээнд өрнөсөн гэж ойлгох вэ?

-ҮЗХ-ны хурлаас Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхийг Бүлэгт өгсөн нь үнэн. Энэ хүрээнд Р.Амаржаргалыг ҮЗХ-нд санал болгосон. Тухайн нэр дэвшигчийг батламжлах, эс батламжлах эрх нь зөвхөн ҮЗХ-нд хадгалагддаг учраас ийм шийдвэр гарсан гэж ойлгож байна. ҮЗХ Р.Амаржаргалыг нэр дэвш үүлснийг хүлээж авсан. Харин шинээр томилогдсон намын дарга хоёр дахь нэр дэвшигчийг Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцүүлэн оруулж ирсэн.

-Ч.Сайханбилэгийг бүлгийн 10 гишүүн дэмжсэнгүй. Эдгээр гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх үед мөн л ийм эсрэг, тэсрэг байр суурь илэрхийлнэ гэсэн үг үү?

-УИХ-ын гишүүн өөр өөрийн бүрэн эрхтэй. Бүлгийн хуралд итгэл үнэмшлээрээ л саналаа өгсөн гэж ойлгож байна. Чуулган дээр ямар санал өгөхийг би мэдэхгүй. Бүлгийн даргын хувьд хэлэхэд энэ төр тогтвортой байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Хэн нэгний тухай ярих бус, олонхоороо шийдэлд хүрэх ёстой. Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдвал эдийн засгийн хямралыг давах чадвартай байгаасай гэж хүсэж байна. Ний нуугүй хэлэхэд саналын зөрүү цөөхөн байгаа нь бодох ёстой асуудал.

-Засгийн газар байгуулах хүрээнд Ажлын хэсгийн зүгээс МАН-аас бусад намд хамтран ажиллах санал тавьсан гэж зарим эх сурвалж мэдээлж байна. Энэ үнэн бол яагаад МАНд санал тавиагүй юм бэ?

-Ажлын хэсэг дөрвөн удаа хуралдсан. Ингээд ИЗНН, “Шударга ёс” эвсэлд санал хүргүүлээд байна. Хамтран ажиллаж байгаа улс төрийн хүчнүүддээ түрүүлж санал тавьсан юм. Шинэ дарга бүх намд санал хүргүүлнэ.

Б.НОМИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
46.13.48.210 Ardchilsan orond zasgiin gazar unabal hereg erhleh gazriin dargiin muugaas bolloo geed dabhar hariutslaga tootsdog. Mongold ardchilal bish abilgachdiin bulegleluud nii boljee.hatamsaltai baina.