СААД ДУУСААГҮЙ

2014 оны 11 сарын 18

- “Шонхор” болон МоАХ-ныхон дотроо талцжээ -

Ч.Сайханбилэг эхний саадаа давжээ. УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд оролцсон 29 гиш үүнээс 19 нь түүнийг дэмжсэн юм байна. З.Энхболд даргын “сануулснаар” АН-ын бүлгийнхэн ҮЗХ-ны шийдвэрээ дагасан нь энэ. Зургаан гиш үүн эзгүй байсан нь улс төрийн ямар нэг акц хийсэн хэрэг биш аж. Гишүүн Д.Ганбат, Л.Болд, Д.Арвин, Ц.Баярсайхан нар томилолтоор ажиллаж буй юм байна. Монгол, ОХУ хооронд харилцан визгүй зорчиж эхэлсний нээлт нь Алтанбулаг боомтод болж, гишүүд оролцжээ. Тэд одоо Улаан-Үдэд ажиллаж байгаа гэнэ. Д.Бат-Эрдэнэ, Н.Алтанхуяг нарт тодорхой шалтгаан байсан бололтой. Бүлгийн хурлын санал хураалтаас харахад “давхар дээл” тайлахаас эхлээд амь нэгтэй явсан МоАХ, Засгийн газрыг огцруулахаас эхлээд дараагийн Ерөнхий сайд дээр тохиролцох хүртэл байр суурь ижил байсан “Шонхор”- ынхон дотроо зөрчилдсөн байх юм. Тухайлбал, МоАХ фракцын Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг, М.Зоригт нар ҮЗХ-ны шийдвэрээ дагасан бол Р.Бурмаа үзэл бодолдоо үнэнч зогссон байна. Мөн “Шонхор”-ынхон дотроос Г.Баярсайхан, Д.Батцогт нар фракцаасаа зөрсөн санал өгч, Ч.Сайханбилэгийг эсэргүүцжээ. Ингээд МҮДН-ын Б.Наранхүү, Б.Гарамгайбаатар, Р.Амаржаргал, Б.Болор, Д.Зоригт, Н.Батбаяр нар дээр “Нэг ардчилал”-ын М.Батчимэг нэмэгдээд 10 гишүүн эсрэг санал өгсөн юм байна.

Үлдсэн нь Ч.Сайханбилэгийн талд гар өргөсөн гэсэн үг. Одоо чуулганы хуралдаан гэж нэг том, хамгийн гол даваа бий. Өчигдрийн хуралд оролцоогүй зургаан хүнээс “Шонхор”-ын Д.Арвин, Л.Болд нар З.Энхболдынхоо даалгавраар Ч.Сайханбилэгийг дэмжих нь мэдээж. Хэдийгээр “Шонхор” фракцынх ч гэсэн З.Энхболдоосоо илүү Г.Баярсайхантай ойр байдаг Д.Ганбат найзыгаа дагаж мэднэ. Н.Алтанхуягийн хувьд тодорхой. Харин Ц.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ ТОЙМЧИЙН ҮГ СААД ДУУСААГҮЙ - “Шонхор” болон МоАХ-ныхон дотроо талцжээ - нар МҮДН фракцынх учраас нөгөө талдаа гарна. Ингэхээр АН-ын бүлгийн 35 гишүүнээс 13 нь чуулганы хуралдаан дээр эсрэг санал өгч мэдэхээр нөхцөл үүсэв. Давах саад дуусаагүй байна.

МАН ЯАХ ВЭ

УИХ-д суудалтай намуудтай зөвшилц өх үүрэг бүхий Ажлын хэсгээс хуучин хоёр анд болох “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ынханд урилгаа хүргүүлжээ. “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанд АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг нар оролцож, гишүүдийн асуултад хариулсан байна. Эвслийнхэн АНын ээлжит урилгыг хүлээж байсан учраас З.Энхболд дэмжлэг авах гэж “ядраагүй” аж. Өмнө нь тус Бүлгийн ахлагч Н.Батцэрэг “2012 оны сонгуулийн дараа бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж Засгийн газарт орсон. Одоо үр дүнгээ үзье гэвэл хамтын ажиллагааг үргэлжлүүлэх байх. Гэхдээ АН-аас урилга ирээгүй байна” гэж байсан юм. Тэгвэл АН урилгаа өгсөн, тэд ч хүлээн авсан байна. ИЗНН-ын хувьд УИХ-д хоёр төлөөл өлтэй. АН-ын Ажлын хэсгийнхэн тэдэнтэй уулзжээ. Нөгөөд үүл нь хуучин андууддаа татгалзааг үй нь мэдээж. Тэгэхээр АН-ын бүлгээс Ч.Сайханбилэгийг дэмжих 23 гишүүн дээр эвслийн 11, ИЗНН-ын хоёр нэмэгдэнэ.

Харин бие даагч гишүүд яаж ч мэдэх нь. Хэрэв АН-ынхан УИХ-д суудалтай бүх намтай хамтарч Засгийн газрыг байгуулна гэвэл тэд сөрөг хүчин болно гэдгээ өчигдөр мэдэгдэв. Бие даагч гишүүн Х.Болорчулуун “Ингэж өтгөн МАНАН үүсгэвэл бид сөрөг хүчин байж, хяналт тавина. Хяналтгүй төр, хазааргүй морь аюултай” гэжээ. Тэгэхээр тэд явцыг ажиглаж байж шийдвэрээ гаргах юм байна. “МАН-тай хэзээ ч хамтрахгүй”, “Бид хэзээ ч Засгийн газарт орохг үй” хэмээн АН, МАН-ын улстөрчид мэдэгддэг. Гэхдээ улс төрд эрх ашиг л мөнхийн байдаг учраас шийдэл яаж ч эргэж болдог. АН-ын бүлгийнхэн МАН-д урилгаа хараахан өгөөгүй байна. Нөгөөдүүл нь ч “тэвдээд” эхэлчихсэн. Үдээс өмнө МАН-ын бүлэг, үдээс хойш Удирдах зөвлөл нь хуралдлаа. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Бид намаар нь ялгаагүй, анхнаасаа хамтарч байсан хоёр намдаа урилгаа эхэлж хүргүүлсэн. МАН-д ч урилга хүрг үүлнэ” хэмээн мэдэгдсэн ч сөрөг хүчнийхэн түүнийг нь гар дээрээ авч байж л тайвшрах бололтой. Тэдэнд Засгийн газарт орох сонирхол их бий.

ӨӨРЧЛӨЛТ БА ҮРГЭЛЖЛЭЛ

АН-ынхан “Алтангадас” фракцын Н.Алтанхуягийг огцруулчихаад оронд нь түүний хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлчихлээ. Энд чанарын ялгаа үнэндээ харагдахгүй байгаа. Тэгэх л байсан юм бол Н.Алтанхуягийг огцруулж, төрийн ажлыг саатуулж, “бөөн юм” болгох хэрэг үнэндээ байгаагүй. Бүх үйл явц утгагүй болчихно. Гэхдээ УИХ-аас ногоон гэрлээр дэмжлэг авчихвал Ч.Сайханбилэг эрх биш нэг “ялгарах” болов уу. Одоогийн энэ нөхцөлд АН-ынханд сөрөг хүчнийг урихаас өөр сонголт ховор байна. УИХ дахь бүлгийнх нь 13 гишүүн эсрэг санал өгөхөөр байхад МАН-ын 26 суудал тэдэнд хэрэгтэй. Тэгээд ч бүрэн эрх дуусах хүртэл жил гаруйн хугацаанд Засгийн газраа тогтвортой байлгаж, улс орны эдийн засгийг өөд татахын төлөө ажиллая гэвэл ийм “найзан дундаа” хувилбар л тохирно. Үүнийг АН-ынхан тооцож байгаа биз ээ. Мөн юуны төлөө “Алтангадас” фракцаас дараагийн Ерөнхий сайдыг тодрууллаа. Тэр өмнөх Ерөнхий сайдынхаа сайн ажлыг үргэлжлүүлэх учиртай. Энэ үргэлжлэл Засгийн газрын бүтэц дээр харагдах болов уу гэсэн хүлээлт байна. Улс төрийн намуудын зөвшилцөл үргэлжилж байгаа. Шийдэл нь удахгүй тодорхой болох биз ээ.

С.ТУУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.215.222 demjij bga shuu