Улаанбаатарт 2 градус дулаан байна

2014 оны 11 сарын 18

2014 оны 11 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг     агаарын урьдчилсан мэдээ:       

  Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгаар 4-9 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 1-3 градус дулаан байна. 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус хүйтэн, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.