ОБАМА БАЙДЛЫГ ХУРЦАТГАЖЭЭ

2014 оны 11 сарын 17

Австралийн Брисбенд өнгөрсөн бямба гаригт эхэлсэн “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийл өгч Владимир Путин БРИКС-ийн орнуудын тэргүүн нартай уулзсан нь гол арга хэмжээнүүдийн нэг болсон байна. Энэ уулзалтын дүнгээр гаргасан мэдээллээс үзвэл ОУВС өөрчлөлт хийхээр авсан үүргээ биелүүлэхгүй байгаад БРИКС-ийн орнууд сэтгэл дундуур байгаа бөгөөд энэ он дуусахаас өмнө үүнийг АНУ батламжлахгүй бол дараагийн алхмаа хийх аж. Түүнчлэн Хөгжлийн шинэ банкны захирлуудын Түр зөвлөл байгуулснаа зарлав. БРИКС-ийн орнуудын тэргүүнүүдийг Оросын Ерөнхийл өгч ирэх оны долдугаар сарын 8-9-нд Уфа хотод дараагийн уулзалтад хүрэлцэн ирэхийг урьжээ. Оросын Ерөнхийлөгч энд байхдаа Францын Ерөнхийлөгч, Их Британийн Ерөнхий сайд, ХБНГУ-ын Канцлер, Еврокомиссын шинэ тэргүүн нартай уулзсан аж. Тэд хоёр талын харилцаанаас гадна Украины байдлыг хөндсөн байна.

2015 оны тавдугаар сард Милан хотод болох “ЭКСПО” үзэсгэлэнд Италийн тал Оросын Ерөнхийл өгчийг урихад “энэ урилгыг заавал ашиглана” гэж Путин хэлсэн аж. Тэрбээр Украины нөхцөл байдалд Орос хэрхэн хандаж буйн нарийн ширийнийг уулзсан хүмүүстээ дэлгэрэнгүй тайлбарлаж өгчээ. Канадын Ерөнхий сайд Стивен Харпер Москваг Украинаас цэргээ гаргахыг шаардсан мэдэгдэл хийхэд нь Путин “Манай цэргүүд тэнд байхгүй учраас харамсалтай нь энэ шаардлагыг биелүүлэх боломжгүй” гэсэн хариулт өгсөн байна. Ер нь бол Украины дорнод нутагт болж байгаа зөрчилдөөнийг дэмжиж, Донбасс руу цэргийн хүч илгээж байна гэж Оросыг хэд хэдэн улстөрч буруутгасан ч хэлснээ батлах нотолгоо тэдэнд байсангүй. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Украинд Орос улс хандаж буй байдлыг “түрэмгийлэл” гэж нэрлээд Малайзын онгоц сүйрсэнд Оросыг буруутгасан аж. “Их 20”-ийн уулзалтыг өндөрлөхөөс өмнө Владимир Путин буцсан байна. Үүнийгээ тэрбээр ням гаригийн өглөө хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тайлбарлахдаа хөтөлбөр шахуу байгаа, “жаахан нойр авмаар” байна гэх шалтгаан хэлсэн байна.

Оросын Төрийн Думийн Гадаад бодлогын хорооны дарга Алексей Пушковын хэлснээс үзвэл Америк, Оросын харилцааг сайжруулах найдвар байхгүй нь Обамагийн хийсэн “өдөж сөдсөн” мэдэгдэл харуулжээ. Обама байдлыг хурцатгасан байна. Тэрбээр “Их 20”- ийн уулзалт дээр мэдэгдэхдээ Оросыг эбола вирустэй зүйрлэсэн гэнэ.

Р.ЖАРГАЛАНТ