Иений ханш долоон жилийн доод түвшинд хүрчээ

2014 оны 11 сарын 17

Иений ханш дөрвөн долоо хоног дараалан буурч, ам.доллартай харьцах үнэлгээ нь сүүлийн долоон жилийн доод түвшинд хүрч буурлаа. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ сонгуулийн товыг урагшлуулж магадг үй тухай мэдээлэл арлын орны валютад ийнхүү нөл өөлөөд байгааг шинжээчид тайлбарлаж байна. “Ам.доллариений харьцааг өндөр хадгалж буй хамгийн гол хүчин зүйл бол улс төрийн эрсдэл” хэмээн “BNP Paribas”-ын Лондон дахь салбарын олон улсын валютын ахлах шинжээч Филлис Пападэвид “Bloomberg”-т тодорхойлжээ. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд ам.доллартай харьцах иений ханш 1.5 хувиар суларч, нэгж ам.доллар 116.29 иентэй дүйж байна. Энэ нь иений хувьд 2007 оны аравдугаар сараас хойших хамгийн доод ханш гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
36.2.140.44 Japan mongol bish!! Yen hansh unah tusmaa Japand sain!! Japan exportlogch oron. Hansh unaval ashigtaig oilgohod zaaval ediin zasagch baih shaardlagagui