Топ 20 индекс ялимгүй дээшиллээ

2014 оны 11 сарын 17

Монголын хөрөнгийн биржид өнгөрсөн баасан гаригт брокер, дилерийн компаниуд нийт 40 хэлцэл хийжээ. 12 компанийн 21022 ширхэг хувьцааг 16.1 сая төгр өгөөр арилжсан байна. “Адуунчулуун”, “Ремикон”, “Тавантолгой”- н үнэт цаасны ханш дээшилсэн бол мөн гурван компанийн үнэлгээ буурчээ. Харин зургаан нэрийн хувьцааны үнэ тогтвортой байлаа. Топ 20 индекс өмнөх өдр өөс ялимгүй дээшилж, 15257.69 нэгжид хүрчээ. Энэ өдөр “Гермес центр”, АПУ компанийн хувьцаа хамгийн идэвхтэй арилжигдсан байна. Тоо ширхгийн хувьд “Гермес центр” 15000 хувь борлуулсан амжилтаар биржийн гүйлгээг тэргүүлсэн бол үнийн дүнгийн хувьд АПУ (нийт 7.6 сая төгрөг) өнгөлжээ. Харин “Хай би ойл” компанийн хувьцааны ханш 6.77 хувиар дээшилсэн нь энэ өдөр хамгийн өнд өр өсөлтөд тооцогдов.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД