Х.Баттулга IJF-д бодлого хэрэгжүүлнэ

2014 оны 11 сарын 17

Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын жүдо бөхийн холбоонд удирдах зөвлөлийн алба хашихаар боллоо. Тодруулбал олон улсын жүдо бөхийн холбоо нь спортын, шүүгчдийн, ахмадын, боловсрол, дасгалжуулагч, ёс зүйн, тамирчдын гэсэн нийт 14 салбар зөвлөлтэй үйл ажиллагаа явуулдаг. Х.Баттулга тус холбооны бодлого хэрэгжүүлэх зөвл өлийн захирлаар томилогджээ. Энэ сард болсон олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвл өлийн хуралдаанаар Монгол Улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х. Баттулгыг Бодлого хэрэгжүүлэх зөвлөлийн захирлаар томилох тухай асуудлыг хэлэлцэн баталсан тухайгаа Монголын жүдо бөхийн холбоонд энэ сарын 14-ны өдөр албан ёсоор мэдэгдсэн байна. Х. Баттулга Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж, спортын энэ төрөлд шинэ менежментийг нэвтрүүлэн ажилласнаас хойш тив дэлхийн болоод олимпийн наадамд манай баг тамирчид амжилттай оролцож, чансаа нь дээшлэн дэлхийд тавдугаар байрт эрэмбэлэгдэх болсон юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД