Брэндон НАЙТ

2014 оны 11 сарын 17

1991 оны арванхоёрдугаар сарын 2-нд АНУ-ын Флорида мужийн Майами хотод төрсөн. Биеийн өндөр 191 см, жин 86 кг. NBA-гийн “Милуоки Бакс” багийн холбогч. Тэрбээр 2011 оны драфтын найм дахь сонголтоор “Детройт Пистонс”-т ирсэн юм. Найт АНУ-ын өсвөрийн шигшээ багт тоглож, тамирчны замналаа эхлүүлжээ. Тэрбээр 2010 онд Кентакигийн их сургуульд элсэж, 17,3 оноог 38 тоглолтод дунджлан өндөр амжилт үзүүллээ. NBA-д тоглосон эхний жилээ 66 тоглолтод оролцож, 12,8 оноо дунджилав. Харин дараа жил нь Б.Найт 77 тоглолт хийсэн бөгөөд 13,3 оноог нэг тулаанд авсан юм.

2013 оны зун “Детройт” залуу холбогчоо “Милуоки Бакс” явууллаа. Найт шинэ багтайгаа өнгөрсөн улиралд 72 тоглолт хийж 17,9 оноо дунджилсан бөгөөд 4,9 оновчтой дамжуулалт өгсөн байна. Тэрбээр энэ улиралд есөн тулаанд 163 оноог аваад байгаа юм. Зөвхөн шидэлт сайтай Брэндон Найтыг бид өмнө хардаг байсан бол одоо Найт холбогчын үүргээ сайн ухамсарлаж 6,7 оновчтой дамжуулалт эхний есөн тоглолтод өгөөд байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД