А.ЭНХТУУЛ: ТАМИРЧНААС, ДАСГАЛЖУУЛАГЧИЙН КАРЬЕРЫГ “ИЛҮҮД” ҮЗДЭГ

2014 оны 11 сарын 17

Монголын шатарчдаас долоо, эмэгтэйчүүдээс гурав дахь их мастер болсон А.Энхтуул өнгөрсөн баасан гаригтСитидээд сургуулийн 30 багш, оюутантай зэрэг тоглолт хийлээ. Отгон их мастер тус сургуулийн бизнес удирдлагын тэнхимийн олон улсын худалдааны менежментийн дөрөвдүгээр курст сурдаг юм. Тэрбээр учраа шатарчдаа төвөггүйхэн хожиж их мастер цолны тоглолтын салхиа хагалав. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-“Их мастерцол хүртээд анхны тоглолтоо хийлээ. Гэхдээ онцлогтой. 10 ч биш бүр 30 хүнтэй?

-Тиймээ. Манай сургуулийн захирал Ц.Байгальмаагийн санаачилгаар багш, оюутнуудтай халз тоглолт хийлээ. Өрсөлдөгчид бүгдээрээ эн тэнцүү өрсөлдөөн гаргасан. Өмнө нь ийм зэрэг тоглолт олон удаа хийж байсан. Харин их мастер болсноос хойш албан ёсоор анх удаа сургуульдаа тоглолоо. Үүнээс өмнө Завхан аймагт болсон “Өсвөрийн монгол шатар 9999” тэмцээнд очиж, зэрэг тоглолт хийсэн.

-Наймдугаар сардИх мастерцолны болзол биел үүлснээ мэдсэн. Харин өнгөрсөн 10 дугаар сард цолоо гардаж авсан. Хэр их баярлав?

-Болох ёстой зүйл болж, авах ёстой цолоо авсан л гэж бодож байгаа. “Их мастер” цол хүртэх нь миний хувьд цаг хугацааны л асуудал байсан. Хэзээ нэгэн өдөр намайг мастер болно гэдгийг миний хувийн дасгалжуулагч Игорь Глек ухааруулж байсан. Би багштайгаа хичээллээд хоёр жил болох хугацаанд намайг ирээдүйд “Их мастер” болно гэдгээр бус болсон мэтээр миний сэтгэл зүйг бэлдэж байсан. Тэгээд л өөрийгөө их мастер болчихсон гэж сэтгэл зүйгээ бэлдэн, бэлтгэл сургуулилтаа хийдэг байлаа. Шинэ цолтой тэмцээнд өрсөлдөхөд сэтгэл зүйн тал дээр бэлэн байгаа.

-Шатрын спортоор анх хичээллэж эхэлсэн цаг үеэ эргэн дурсахад...

-Би есөн настайгаасаа энэ спортоор хичээллэж эхэлсэн. “Дөр Монгол” шатрын клубт Ц.Батболд багшийнхаа улирдлаган дор хамгийн анх шатрын нүүдэл сурч байлаа. Тэр үеэс хойш Ц.Батболд багш 2006 он хүртэл надад багшилж байгаад Америк яваад Жийгээ багштай хамт хичээллэж эхэлсэн.

- Б.Бадамцэцэгтэй хамт хичээллэж байсан билүү. Та хоёр хар багаасаа үерхсэн найзууд байх аа?

-Хэцүү ангийн Гэрлээгийн дүрд тоглосон Бадамцэцэг бид хоёр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд хар багаасаа үерхэж өссөн л дөө. Манай эмээгийн хашаа, тэдний эмээгийн хашаа зэргэлдээ байдаг байлаа. Бид хоёрын эмээ нар хоорондоо найзууд учраас эмээ нараа дагаж бие биенийхээрээ орж гарч анх танилцаж байсан юм. Бадмуушкагийн гэр бүл Солонгос түр хугацаагаар явах хугацаанд манайд байдаг байлаа. Шатрын дугуйланд хамтдаа явдаг байсан. Найз маань урлаг хөөгөөд, би шатраа хөөгөөд л явсан даа (инээв).

-ДАШТ-д 2006 онд багаараа, 2010 онд ганцаарчилсан ангилалд түрүүлэхэд их баярласан уу?

-Тийм. 2006 оны Чехийн Пардубице хотод болон ДАШТ-д “Төр Монгол” клубийн дасгалжуулагч, анхны багш Ц.Батболдын удирдлагаар, Ц.Сайханцэцэг, Ц.Саруул, нарын хамт оролцож байсан. Тэмцээнд манай багш үнэхээр их зориг гаргаж байсан. Багууд эрэгтэй, эмэгтэй холимог орж байхад манай баг л ганцаараа дөрвөн охины бүрэлдэхүүнтэй байсан. Бид 11-12 насны ангилалд түрүүлсэн. 2010 оны Туркэд болсон өсв өрийн шатарчдын ДАШТ-д 16 настайдаа 17 хүртэлх насны ангиллалд түрүүлж байлаа. Тэрхэн мөчүүд миний амьдралын тэр тусмаа шатрын спортоор хичээллэж эхэлснээс хойшхи хамгийн аз жаргалтай мөчийн нэгээхэн хэсгүүд.

-Та ОУ- тэмцээнд түлхүү оролцдог. Ер нь улсын аварга шалгаруулах тэмцээнд хэдэн удаа оролцсон билээ?

-Би хамгийн анх 12  настайдаа насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан юм. Нийт 14 тамирчин оролцож байсан юм даг. Би хамгийн сүүлийн байрт орж байсан байх өө. Гэхдээ хоёрдугаар байрт шалгарч байсан FIDE-ийн мастер Баяраа эгчийг хожиж байсан. Тэр үед би юугаа ч мэдэхгүй жаахан хүүхэд байлаа. Харин 2008 онд 14 настайдаа түрүүлэх боломжтой байсан ч гэлээ туршлаг жаахан дутаж хоёрдугаар байрт орон мөнгөн медаль авч байлаа. Сүүлийн жилүүдийн улсын аваргад оролцоогүй.

-Сэтгэлд тань хамгийн тод үлдсэн хожил, хожигдол байдаг уу?

-2008 онд болсон дэлхийн шатрын 38-р олимпиадад 14 настайдаа насанд хүрэгчдийн шигшээ багт багтан оролцоод Гапоненко Иннатай гуравдугаар ширээн дээр тоглосон юм. Уг нь би хожлын байрлал авчихсан тоглож байсан ч туршлагагүйтэн хожигдож байснаа ер мартагддаггүй.

-Дасгалжуулагч болохыг мөрөөдөж ирсэн гэсэн. Харин одооЗууны шатарклубт дасгалжуулагч хийж, мөрөөдөлдөө хүрчээ?

-Багаасаа шатрын сургуультай болохыг мөрөөддөг байсан. Би тамирчнаас илүүтэй дасгалжуулагчийн карьерыг илүүд үздэг. Монгол Улсын шатрын хөгжилд өөрийнхөө хувь нэмрийг оруулах юмсан гэж боддог.Одоогоор мэргэжлийн түвшинд зургаан хүүхдэд хичээл зааж байгаа.

-Та Б.Мөнгөнтуулын адил ОХУ-ын Нийгмийн ухааны их сургуулийн шатрын ангид сурч байсан. Монгол, Орос сургалтын ялгаа юунд байна?

-Орос сургалт “Сур, сурч чадахгүй бол боль” гэсэн зарчим үйлчилдэг. Их, дээд сургуульд нь кредитийн бус дүнгийн системтэй. Хичээлээ таслана уу, байна уу хувь хүний мэдэх асуудал. Шатрын спортод энэ зарчим үйлчилдэг л дээ. Тамирчин хүн ямар байх ёстойг л зааж төлөвшүүлдэг.

-Бусад спортын төрлийг бодвол шатрын спорт бэлтгэлийн орчин харьцангуй бага шаарддаг хэмээн зарим хүмүүс үздэг. Харин шатарчид шатраа өвөртлөөд явж байхад хаана ч, нүүх боломжтой?

-Хүмүүс яг ийм бодолтой явдаг юм билээ. Гэтэл бусад спортын төрлүүдээс илүү их орчин нөхцөл, санхүү мөнгө шаарддаг. Өндөр түвшинд бэлтгэгдсэн заал, шатар, дэлхийд үнэлэгдэж байгаа өндөр хурдны компьютер, сүүлийн үед гарсан шатрын программ, ном худалдаж авах хэрэгтэй болдог. Бүрэн хэмжээний өндөр түвшний зөвхөн нэг жил хэрэглэх эрхтэй программ нь л гэхэд 750 еврогийн үнэтэй. Энэ бол зөвхөн нэг жилийн программ хангамжын хэрэглээ. Мөн программын эрхийг сунгья гэхэд 350 евро төлөх хэрэгтэй болдог. Үүгээрээ л маш том ялгаатай.

-Шатрын тэмцээн олон өдөр үргэлжилдэг. Цэвэр сэтгэл зүйн тоглоом?

-Би харьцангуй тайван. Миний хувийн багш Игорь Глек гэж Герман улсын нэрийн өмнөөс тоглодог Орос хүн бий. Сэтгэл зүй болон бэлтгэл сургуулилтын бүхий л тал дээр ажилладаг. Мөн БНХАУын шатрын холбооны сэтгэл зүйн бэлтгэлд хамрагддаг байсан. Хятадууд шатар бол зүгээр л тоглоом. Түүнээс бол амьдрал биш гэдэг тал дээр л сургамж өгдөг.

-Эмэгтэй шатарчид эрэгтэй их мастеруудтай тоглож өөрийнхөө хэр хэмжээг шалгадаг. Монгол төдийгүй дэлхийн эрэгтэй их мастеруудтай хэр олон удаа тоглож байна?

-Эрэгтэй, эмэгтэй шатарчидтай тоглох хоорондоо бараг ялгаа байхгүй. Гэхдээ эрэгтэй шатарчидтай тоглоход сурах зүйл илүү. Би 2012 онд олон улсын тэмцээнд дан эрэгтэй шатарчидтай тоглосон. Тэд илүү нягт, нямбай тоглодог. Ер нь ганцхан ноёнтой үлдчихсэн байсан ч гэсэн нүүдэлгүй болон тэнцэж болдог болохоор хожсоныхоо дараа л би хожлоо гэж бодох хэрэгтэй.

-Шатраас өөр ямар нэгэн урлаг, спортын төрлөөр хичээллэдэг үү?

-Би 2007 оны хавьцаа байх аа бясалгал хийх гэж оролдож байсан л даа. Даан ч бясалгал хийхээр цагаан хоол идэх хэрэгтэй байдаг юм билээ. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст бие их ядрах байх гэж бодон дасгалжуулагчийнхаа зөвлөснөөр бясалгал хийхээ больсон. Одоо чөлөөт цагаараа фитнессээр хичээллэж байна. Зав муутай байдаг учраас сард хоёр гурван удаа л явж байна.

-Шатрын спортоор хичээллэж эхэлж буй өсвөрийн шатарчдадаа хандаж юу гэж захимаар байна даа?

-Шатрын спортоор амжилт гаргаж буй өсвөрийн хүүхдүүдийг ах эгч нараа хүндэлдэг. Амжилтандаа эрдэлгүй хүүхэд зангаараа л байгаарай гэж захимаар байна. Ганц томоохон тэмцээнд амжилт гаргаж ирчихээд л онгироод байх юм бол хүмүүс тэр хүний амжилтыг үнэлэхгүй. Биеэ зөв авч явдаг шатарчид болоосой л гэж бодож байна.

-Маргааш (өнөөдөр) Суринам улсад болох ОУ-ын тэмцээнд оролцохоор эх орноосоо мордоно. Урилгаар оролцож байгаа гэж сонссон?

-Суринам улс Голландын колони байж байгаад бие дааж гараад удаагүй байгаа. Тусгаар тогтносны баярт зориулж өнгөрсөн жил FIDE-аас зөвшөөрөл авч, олон улсын тэмцээн зохион байгуулж байсан. Хоёр дахь жилээ болох гэж байгаа фестивалдаа намайг урьсан юм. Тэмцээнд оролцох шатарчдын бүх зардлыг зохион байгуулагч тал бүрэн дааж байгаа. Энэ тэмцээн миний их мастер цолтойгоо оролцох хамгийн анхны тэмцээн. Монгол Улсын их мастер А.Энхтуул хэмээн дуудуулаад гарна гэж бодохоор сайхан санагдаж байгаа.

Тэмцээнд тань амжилт хүсэе. Өөрийн тань гаргасан амжилт булган сүүлтэй байж манай улсаас олон их мастер, дэлхийн чансааг тэргүүлсэн тамирчид төрөн гарах болтугай.

Б.БУЯНДАЛАЙ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
116.202.174.204 Та санхүүгийн хямралын байгаа бөгөөд Та зээл хэрэгтэй ?? Тийм бол ?? Бид зөвхөн 2% -ийн хүүтэй бизнесийн ард түмэн, иргэдэд зээл өгч байна. Бид дэлхий даяар аль ч байгууллага, орон нутгийн болон олон улсын зээл өгч байна. Бид та ямар ч улс орон руу данс шилжүүлэх дамжуулан зээл өгч байна. и-мэйлээр бидэнд хандана уу. (wecaremoney1986@gmail.com) Илүү дэлгэрэнгүйг. Бид дэлхийн дугуй аль ч валютын 100,000.000 дээд тал нь 3,000.00 Of A доод хэмжээг Out өг.