ХЭН, ЮУ ХЭЛЭВ

2014 оны 11 сарын 17

Монгол Улсын 2015 оны төсөв батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга тэргүүтэй нам, эвслийн бүлгийн болон Төсвийн байнгын хорооны удирдлагууд мэдээлэл хийх үеэр ирэх жилийн төсвийн онцлогийг ийн тодорхойлсон юм.

С.Бямбацогт: ЦАРЦААСАН БАРИЛГУУДЫГ 2015 ОНД ДУУСГАНА

-МАН-ын бүлгээс төсвийг бодитой, хэмнэлттэй байх, хямралыг сөрсөн, мөнгөний бодлоготой уялдуулсан, иргэд, бизнес эрхлэгчдэдээ дарамт учруулахгүй байх зэрэг зарчмыг барьж ажилласан. Анх Засгийн газраас замбараагүй, олон хууль зөрчсөн төсөл оруулж ирсэн. Жишээлбэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Төсвийн хүрээний мэдэгдэлд заасан есөн шаардлагаас тавыг нь хангаагүй байсныг залруулсан. Мөн манай бүлгийн зүгээс татварын дөрвөн хуулийг буцааж, гаднаас зээл авахгүй байх, 2011 оноос эхэлсэн ч хөрөнгө оруулалтыг нь царцаасан барилгуудыг 2015 онд дуусгах санал оруулсан нь батлагдлаа. Харин эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн шинээр хөрөнгө оруулалтын ажил бага хийгдэхээр байгаа.

Ц.Даваасүрэн: БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАРДЛЫГ ХӨНДӨӨГҮЙ

-Энэ удаагийнх шиг Засгийн газар нь огцорсон, Сангийн сайдгүй хүндхэн үе байсангүй. Энэ нь УИХ-аас ихээхэн хариуцлага шаардсан. Улс төрийн нөхцөл байдлын хувьд тааламжгүй байсан ч зөвх өн хугацаанд баригдах бус, тодорхой шинэчлэлүүдийг хийхээр зорьсон нь томоохон дэвшил боллоо. Тухайлбал, өмнөх жилүүдэд 20-30 хувиар өсөж ирсэн үр ашиггүй зардлуудыг бууруулсан. Дэд болон орлогч дарга, зөвлөхөөр ажиллаж байсан 345 хүнийг цомхтгосноор гурав, төрийн байгууллагын 540 орон тоог бууруулснаар дөрвөн тэрбум төгрөг хэмнэж, бараа, ажил үйлчилгээний зардлыг 32 тэрбум төгрөгөөр бууруулсан. Гэхдээ боловсрол, эрүүл мэндийн байгууллагын зардлыг хөндөөгүй. Цаашид ч төрийн албан хаагчдын орон тоог бууруулах чиглэл баримталж ажиллана. 2010-2013 онд ажил нь эхэлсэн 400 гаруй объектын санхүүжилтыг шийдсэнээр арилжааны банкуудын чанарг үй зээлийн хэмжээ буурах нөхцөл бүрдлээ. Гэхдээ УИХ-ын 30 дугаар тогтоолыг эргэж харах хэрэгтэй. Хөгжлийн банкинд 302 тэрбум төгрөгийн өртөг бүхий обьектуудыг шилжүүлсэн. “Царцаасан” обьектуудыг худалдах, хувийн хэвшилтэй хамтарч босгох чиглэл өгсөн. Эдгээрийн үр дүнд 2015 оны төсөв Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан шалгуур, хязгааруудын дагуу батлагдсан гэж ойлгож болно. Энэ удаа үр ашиггүй зардлуудаа хязгаарлаж чадлаа.

Д.Эрдэнэбат: ШИНЭЭР 141 СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛЭГ, ДОТУУР БАЙРЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА

-2015 оны төсвийг намын бүлгүүд харилцан ойлголцож баталлаа. Хэд хэдэн асуудал шийдэгдээгүй үлдсэн ч төсвийн орлого баталсан байдлаар бүрдэх баталгаа байхгүй. “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг төсөвт тусгах, эсэх асуудлаар нэг мөр ойлголцолд хүрэх шаардлагатай. Зөвхөн зардлыг багасгаснаар эдийн засаг сэргэхгүй. Гэсэн ч тухайн жилийн ажлыг жилд нь дуусгадаг байхаар оролдлого хийсэн нь томоохон амжилт боллоо. Ирэх жил шинээр 141 сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дотуур байрыг ашиглалтад оруулна. Мөн урьд байгаагүйгээр буюу цалин, тэтгэврийг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон. Гэхдээ энэ нэмэгдэл төрийн албан хаагч, өндөр настны нийгмийн баталгаа болж чадахг үй учир төсвийн тодотгол зайлшг үй хийх шаардлагатай.

Н.Батцэрэг: 2015 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД ТӨСВИЙГ ТОДОТГОХ БАЙХ

-Төсвийг батлахдаа нам, эвслийн бүлгүүд хамтарч ажиллаж чадсан гэдэгтэй санал нэг байна. Төсвийн төслийг өргөн барихад шүүмжилмээр зүйл олон байсан. Тухайлбал, төсвийн орлого, зарлагыг тооцсон үндэслэл нь бодитой бус байсныг бүлг үүдээр ярилцаж, нэгдсэн шийдвэрт хүрлээ. Гэхдээ эдийн засгийн өсөлт саарч буй болон учирч болзошг үй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад энэ төсөв бас учир дутагдалтай. Тиймээс 2015 оны эхний улиралд төсөвт тодотгол хийх хүлээлттэй байна. Мөн бид тогтоолоор Монголбанкинд үүрэг өгсөн. Өрийн үйлчилгээний иж бүрэн төлөвлөгөө оруулж ирэх шаардлагатай байна. Гадаад өр, зээлтэй холбоотой асуудлаа цэгцтэй, төлөвлөгөөтэй авч явах хэрэгтэй гэсэн үг. Ямар эх үүсвэрээс, хэдийд, хэн хариуцаж, хэрхэн төлөх вэ гэдгээ хуульчлах цаг болсон. Ялангуяа 2017, 2022 онд ихээхэн хэмжээний гадаад өрийн төлбөр хийх шаардлага тулгарч буй. Үүнд одооноос бэлтгэх ёстой. Иймд өрийн төлбөртэй холбоотой иж бүрэн төлөвлөг өөг 2015 оны эхний сард багтаан Засгийн газар, Монголбанк УИХ-д оруулж ирэх ёстой.