VIP ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНД ЯВЖ ЭХЭЛЛЭЭ

2014 оны 11 сарын 14

Нэгдүгээр эгнээгээр зорчин, явсан км-ээ ухаалаг тоон тоолуурын системээр хянаж, төлбөрөө картаар хийх боломжтой VIP такси өчигдрөөс үйлчилгээнд явж эхэллээ. Гадаадын оронд таксинууд нь өнгө, машины маркаасаа хамаараад зэрэглэлтэй байдаг шиг ийм үйлчилгээг “Титэм” компанийнхан Монголдоо бий болгожээ. Дүрэмт хувцастай, гадаад хэлээр ярьдаг жолооч нар компаниас цалинжин, “Соната 7” маркийн машинаар зорчигчдод үйлчлэх аж. “Титэм” компанийн менежер Б.Энхболор “Ухаалаг тоон тоолуураар төлбөр гарах учраас үүнд эргэлзэх шаардлагагүй. Мөн зорчигч баримтаа хэвлүүлэн авах боломжтой. Түүнчлэн ус, ундаагаар үнэгүй үйлчилнэ. Бид эхний ээлжинд үйлчилгээнд 40-50 такси гаргаж байна. Цаашид 120-200 автомашин явуулахаар төлөвлөсөн. Нэг км-ын үнэ 3000 төгрөг” гэлээ.

Э.ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД