Өнөөдөр 2014.11.14 Билгийн тооллын 23

2014 оны 11 сарын 14

Намрын адаг хөх нохой сарын зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

Аргын тооллын 11-р сарын 14. Сугар гариг Билгийн тооллын 23, үнэг одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 17 минутанд мандан, 17 цаг 34 минутанд жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах,  үнэт эрдэнийн зүйл авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу  засуулбал эд, эдлэл, идээ ундаа олдоно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД