ЖОН ШИ ХУАН: МОНГОЛ ТАМИРЧИД ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ БОЛОМЖ АСАР ИХ БИЙ

2014 оны 11 сарын 13

Олон улсын таэквондогийн төрөл нь дэлхийн таэквондогийн төрлөөс өмнө буюу 1960 –аад оны үед үүссэн байдаг. Хойд Солонгос улсаас гаралтай энэхүү тэмцээний төрөл нь Монгол Улсад 1990 онд нэвтэрч байжээ. Тухайн онд Австри улсад төвтэй олон улсын таэквондогийн холбоонд Монгол Улсаас хүсэлт тавьж дасгалжуулагч, багш нарыг урьсан байна. Ингэж Хойд Солонгос улсын иргэн, олон улсын таэквондогийн холбооны наймдугаар Дантай мастер Жон Ши Хуан манай улсад ирж энэ спортын үүсэл, хөгжил тавигдаж байсан юм. Түүнтэй ярилцлаа.

-1992 онд Монгол Улсын таэквондогийн шигшээ баг Хойд Солонгос улсад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байсан. Хоёрхон жилийн хугацаанд баг тамирчдад энэ спортыг мэдүүлж, дасгалжуулж орно гэдэг амаргүй даваа байх?

-Тийм ээ. Хоёр нийгмийн завсар хүнд үе байсан. Манай холбоо дэлхийн таэквондогийн холбооноос 10 гаруй жилийн өмнө байгуулагдсан. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараахан Австри улс дахь манай төв холбоонд дасгалжуулагч явуулж, энэ спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлт илгээсэн юм билээ. Тухайн үед хүсэлт гаргаж байсан эрхэм нь Монгол, Хойд Солонгосын найрамдлын нийгэмлэгийн ажилтан н.Сүрэнжав гэж хүн байсан. Хүсэлтийн дагуу хуучнаар цэргийн сургуульд дасгалжуулагч багш ирсэн. Түүний араас ард иргэдэд тус спортыг таниулж, хөгжүүлэх томилгоотой ирсэн хүн нь би.

-Нийгэм хүнд байсан үе. Эхний дасгалжуулагч хоол унд тааруухан, хүнд нөхцөлд ажиллахаас татгалзсан юм гэдэг?

-Тийм ээ. Үнэндээ дэлгүүрт будаа ч олддогг үй байлаа. Гэсэн ч Монгол хүний тэсвэр, тэвчээр, хатуужилтай чанар нь надад хорогдох шалтгаан болж байсан. Угтаа би дэлхийн хүчтэй тамирчид Монгол Улсаас төрнө гэдийг олж харсан юм. -Одоогоор сансарын 33 дугаар сургуулийг түшиглэж секцээ хичээлл үүлдэг байсан гэж сонссон. Нийт хэчнээн хүн хичээллэж байв? -Дугуйлан эхлээд 1500 –аад хүн хичээллэж байсан. Эхэндээ 33-р сургуулийн зааланд хичээллэдэг байсан бол сүүлдээ багтахаа байсан. Ингээд үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд хичээллэж эхэлсэн. -Сарын төлбөр хэд байв? -500 төгрөгөөр хичээллэдэг байсан. -Нийгэм хэцүү үед чанга сонсогдож байна? -Би тэр мөнгийг авдаггүй. Монголын талаас авдаг байсан. Миний хувьд сарын тогтмол цалинтай ажилладаг байсан. -Бэлтгэл эхлээд таныг 1500 хүнээс 20-ыг нь шигшиж түүний дараа дахин шигшиж таван тамирчинг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлд үүлсэн гэж сонссон? -Тийм ээ. Манай улсад (Хойд солонгос) 1992 онд ДАШТ болсон. Би тамирчдаа хоёр жилийн хугацаанд бэлтгэж, түүнээсээ шигшиж тэмцээнд авч явсан. Дөнг өж суралцаж байгаа тамирчдад дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэдэг асар их туршлага, дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөх боломж нээгдсэн нь тэр. Тэмцээний дараа жил өөр улсад томилогдоогүй бол монголчууд олон улсын таеквондогийн төрлөөр хэд хэдэн аваргатай, Азид хүчтэй өрсөлдөх байсан гэж боддог. -1993 он. Та БНХАУ-руу шилжсэн. Монгол тамирчдаа орхиод явах амаргүй л байсан байх? - Мэдээж хэрэг. Би 1980 онд энэ спортод хөл тавьсан. Дасгалжуулагч болсон түүх минь 1987 он. Харин Монгол орон, монгол тамирчид гэдэг миний хамгийн анхны гадаадад дасгалжуулагчаар ажилласан ажлын эхлэл. Дээр нь Монгол тамирчид миний сэтгэлд 100 хувь нийцэж чадсан. БНХАУ-д очиж таван жил ажилласан. Баг тамирчидтай нь ажиллах хэцүү байдаг байлаа. Заасан зүйлийг удаан сурдаг. Дээр нь тамиргүй. Монгол хүн бол юм сурахдаа амархан. Тамиртай, тэсрэлттэй /Инээв/ - Камбож руу мөн л дасгалжуулагчаар ажиллахаар шилжсэн? -Тийм ээ. Гурван жил болсон. -Камбож улсын тамирчдыг дасгалжуулж ДАШТ-д өрсөлдсөн ч сэтгэл зүрх тань монголын тамирчидтайгаа хамтдаа байсан гэдэг. Энэ нь ч эргээд манай улсад ирж ажиллах нэгэн шалтгаан болсон? -Би 2009 онд Монголд буцаж ирсэн. Шигшээ баг тамирчидтай дөрвөн сар ажиллаж 10 дугаар сард ДАШТ-д өрсөлдсөн. Хэдхэн сарын бэлтгэл үр өгөөжөө өгч, дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, хатуу биет хугалах төрөлд н.Энхтөр мөнгөн медаль хүртэж байлаа. -Та гурван улсын тамирчдыг бэлтгэл хийлгэж үзсэн. Эдгээр улсын тамирчдыг хооронд нь харьцуулбал? -Монгол тамирчид 10 цаг бэлтгэл хийж чаддаг бол Хятад, Камбож тамирчид хоёр цаг бэлтгэл хийгээд босох тэнхэлгүй болдог. Монголчууд өлсгөлөн бэлтгэл хийж чаддаг бол тэд чадахгүй. Хоорондоо эрс ялгаатай. -2009 оноос шигшээ багт ажиллаж байна. Энэ хугацаанд ямар амжилт үзүүлж чадав? -Шигшээ баг тамирчид Азийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа оролцсон. Үүнээс Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алтан медаль хүртсэн. -2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хойд Солонгос улсад болно? -Тийм ээ. Анх монголчуудад энэ спортыг таниулж, ДАШТ-нд өрсөлдүүлэхээр өөрийн эх оронд авч очиж байсан. Тухайн үед хар бүстэй, дантай тамирчин ганц ч байгаагүй. Тэгвэл 2015 онд бид арай өөр төвшинд өрсөлдөнө гэдэгтээ итгэлтэй байгаа. -Та наймдугаар дантай спортын мастер хүн. Монгол тамирчид энэ цолд хүрэхэд хэр ойр байгаа вэ? -Бидэнд бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцлийг хангаллттай бүрдүүлээд өгөхөд хэн нь ч цолонд хүрээд амжилт гаргах бүрэн бололцоотой. Чи нэгдүгээр дан хүртсэн бол хоёрдугаар дан хүртэх шалгалт өгөх гэж хоёр жил хүлээнэ. Би наймдугаар дантай бол эцсийн буюу есдүгээр дан ахиулахад есөн жил хүлээж байж шалгалтаа өгнө. Асар их тэвчээр, энэ спортын төлөө гэсэн тууштай эрмэлзэл хэрэгтэй л дээ. -Манайд заал танхимаас эхлээд бэлтгэл хийх орчин нөхцөл хүндрэлтэй. Заримдаа шантарч няцах тохиолдол гарч байна уу? -Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчид бэлтгэж байхдаа заал байхгүйн улмаас Зайсан толгойд гарч гадаа бэлтгэл хийх үе бишгүй олон байсан. Одоо ч бидэнд нэгдсэн заал танхим байдаггүй. -Холбооны удирдлагууд энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна? -Энд тэндхийн сургуулийн заалыг түрээслэж бэлтгэлээ хийсээр ирсэн. Энэ спортод элэгтэй хүмүүс дэмжээд өгвөл Монголын шигшээ баг тамирчид дэлхийд амжилт үзүүлэхэд маш ойрхон байгаа. Ж.ЦЭЦЭГМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД